шилэн данс

 Энд өргөдөл гомдол
   хүлээн авч байна.
 

Мэдээ мэдээлэл

“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын баг тамирчид Нийслэлийн биеийн тамир спортын хорооноос зохион байгуулсан Нутгийн захиргааны байгууллагуудын спортын анхдугаар наадамд бүсээсээ шалгарч, шигшээ тэмцээнд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж гар бөмбөг болон дартсын төрөлд хүрэл медаль хүртлээ. Тэмцээнд амжилттай оролцсон Ч.Оюун-Эрдэнэ ахлагчтай /эмэгтэй/ гар бөмбөгийн баг, Г.Цэрэнтогтох ахлагчтай дартсын баг болон  тэмцээнд оролцсон нийт тамирчиддаа  “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын удирдлага, хамт олноос баяр хүргэж  спортын болон ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөж байна .  

Жил бүрийн 12 дугаар сарын 2 дахь долоо хоногт Санхүү эдийн засгийн ажилтны баярын өдөр болдог. Энэ өдрийг угтан нийслэлээс санхүү бүртгэлийн ажилтнуудын дунд зохион байгуулсан урлагийн наадамд “Зорчигч тээврийн нэгтгэл”,” Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар”,”Нийслэлийн зураг төслийн хүрээлэн”,  “Ус сувгийн удирдах газар”, “Багачууд хүнс”, “Өсвөр үе хүнс”, “Хүнс хангамж төв” “Асгат хүнс” ОНӨААТҮГ-ын хамтарсан “Актив баг” хоёрдугаар байр эзэллээ.

Урлагийн наадам нь мэндчилгээ, гоцлол номер, бүжиг, найрал дуу гэсэн дөрвөн төрлөөр зохион байгуулагдсан. Монгол улсын гавьяат жүжигчин Ц.Үенчшүүгчээр ажилласан тус тэмцээний дүнг төрөл тус бүрээр ур чадвар,  багийн оролцоо, хувцаслалт тайзны соёл гэсэн үзүүлэлтээр шүүн нэгдсэн дүнг гаргасан. Тэмцээн нь санхүүгийн ажилчдын багаар ажиллах чадварыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, авьяас чадварыг нээн илрүүлэх, нийгмийн идэвхийг дээшлүүлэх үндсэн зорилготой юм.  

 

“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын захирал Г.Төмөрбаатар, хэлтэс, баазын удирдлагуудтай Европын сэргээн босголтын банкны хөрөнгө оруулалтаар хийгдэх Улаанбаатар автобус шинэчлэлтийн төслийн ТЭЗҮ-ийн ажил хийж гүйцэтгэхээр сонгогдсон МоттМакдональд ХХК-ний төлөөлөгчидтэй уулзлаа. Уулзалтын үеэр төслийн багийнхан нийтийн тээврийн шинэчлэлтийн хүрээнд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлаа танилцуулж харилцан санал солилцсон. Төслийн багийнхан Энхтайваны өргөн чөлөөгөөр зорчих нийтийн тээврийн хэрэгсэл чөлөөтэй зорчих боломжийг бүрдүүлэх, уулзваруудыг нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх, зорчигчдын тав тухтай орчинд зорчих боломжийг бүрдүүлэхэд анхааран, байгаль орчин нийгмийн чиглэлийн судалгаа хийж байгаагаа танилцуулж, автобусны засвар үйлчилгээ, техник тоног төхөөрөмж, шатахуун тослох материалын талаар тодруулж,  парк шинэчлэлтийг хэрхэн хийвэл үр дүнд хүрэх талаар зөвлөхийг хүссэн юм.  

Нэгтгэлийн удирдлагууд баазууд 1997 онд ашиглалтанд орсон учраас техник тоног төхөөрөмж хуучирсан, автобуснуудын гүйлтийн хугацаа дууссан учир эвдрэл ихтэй байнгын засвар үйлчилгээг хийсээр ирсэн. Нийтийн тээвэрт яаралтай  парк шинэчлэлтийг хийж, инженер техникийн ажилтнуудыг сурган дадлагажуулах хэрэгтэй байна. Парк шинэчлэлт хийж автобус авахдаа 11 м, хий нумтай,нам тэнхлэгтэй,   механик кроптой, 2 хаалгатай, багтаамж сайтай, дулаахан, цонх нь цантдаггүй,хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан шаттай, дизель түлш хэрэглэдэг байх шаардлагатай. Монгол орон өвөлдөө  хүйтэн учир евро 5 түлш хэрэглэдэг, олон хаалгатай угсраа автобус тохиромжгүй байна.  Дулаан бага алддаг, багтаамж сайтай  автобус авах хэрэгтэйг хэллээ.

 

 

“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ 2017 оны ажлын үзүүлэлтээр  хамт олноо манлайлан Нийслэлийн “Хөдөлмөрийн аварга”, Нийслэлийн Тээврийн газрын “Хөдөлмөрийн аварга” “Нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн “Хөдөлмөрийн аварга”, 1,2 дугаар баазын “Хөдөлмөрийн аварга”-аар шалгарсан нийт 40 инженер техникийн ажилтан, жолооч, засварчдыг байгууллагын зардлаар Манжуурт амраалаа. Аялал нь ажилчдыг хариуцсан  ажилдаа улам илүү үр бүтээлтэй ажиллах, шинийг санаачлах сэдлийг төрүүлэх, нийтийн тээврийн стандартыг мөрдүүлэх, ажлын цаг ашиглалтыг сайжруулах, зам тээврийн осол зөрчил,санал гомдол, цаг рейсийн зөрчлийг бууруулах үндсэн зорилготой.

Аялал эхлэхийн өмнө Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын орлогч Б.Даваасүрэн, хамтран зохион байгуулагч “U travel” компанийн менежер Н.Содболд, Хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтан А.Сүхбаатар нар аялалын зааварчилгаа, аюулгүй байдлын  журам, хөтөлбөртэй танилцуулсан. Хөтөлбөрийн дагуу аялагчид 6 өдрийн аялалаар эрүүл агаарт гарч, тэмцээн уралдаанд оролцон цагийг хөгжилтэй өнгөрөөн, ажиллах эрч хүчээ улам нэмэгдүүлэн сэтгэл дүүрэн амраад ирлээ.    

 

“Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн “Нарны зам” сургалтын төв,  сургагч багш, докторант T.Оюундарьтай хамтран  “Харилцаа хандлага, ёс зүй”  сургалтыг  82 шалгагчийг хамруулан зохион байгууллаа.

Сургалтаар энэ дэлхийд хүн бүрийг нар ивээж, амьдрах орон зай, цаг хугацаа, ус агаарыг өгдөг. Гэтэл хүмүүс бид байгаадаа сэтгэлээ төвлөрүүлэхгүй,  ямагт илүү ихийг хүссээр аз жаргалыг алддаг. Хүнд чи юу өгнө, түүнийгээ л буцааж авна. Ямар ч хүнтэй зөв боловсон харилцахад тухайн хүн буцаагаад чамайг элдвээр хэлэхгүй. Сөрөг энергитэй, асуудлыг зөв өнцгөөс хардаггүй, бухимдаж уурласан хүнтэй аль болох зөөлөн харилцахад суралцаж, тулгарсан асуудлыг зөв шийдэхэд анхаарч, хүлээцтэй тэвчээртэй байж сурах хэрэгтэй. Ойлголцож чадахгүй бол тухайн хүнээс холдох хэрэгтэй. Бухимдахаа больсон үед нь ярилцаж болно шүү дээ.

Зарим хүн сэтгэлээ засах гэж согтууруулах ундаа хэрэглэдэг. Энэ ундаа нь хүний сэтгэл хөөрлийн түвшинг тухайн үедээ нэмдэг ч үйлчлэл нь гарахаар сэтгэл санааг чинь энгийн үед байснаас чинь 2 дахин илүү унагадаг. Энэ зарчмаар нэг удаа согтууруулах ундаа хэрэглэсэн хүн дараагийн өдөр дахин хэрэглэхийг хүссээр архины хамааралтай болдог. Тиймээс буруу зуршил бүхнээс хол байх ёстой. Хүн бүрт хайр халамж, хүндлэл  хэрэгтэй байдаг. Энэхүү дотоод хэрэгцээгээ нөхөхийн тулд алдаа гаргах нь бий. Хэрэв та  алдаа гаргасан бол алдаагаа давтахгүй байхад анхаарч, өөрийгөө уучилж сурах ёстой. Өөрийгөө, бусдыг ч уучилж чаддаг хүн бүр сайхан амьдрах боломжтой.   Байгаль ертөнцөд үйлчилж буй энэхүү эргэх холбоо та сайн үйл хийвэл сайхан амьдарна. Муу бүхнийг хийвэл муу л амьдарна гэсэн зарчмаар явагддаг гэдгийг онцолсон юм.

 

“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын захирал Г.Төмөрбаатарын санаачлагаар нэгтгэлийн 492 жолооч нарыг оролцуулсан “Уран жолоодлого-Ур чадвар”-ын тэмцээн зохион байгуулагдаж аваргуудаа тодрууллаа. Тэмцээн нь нийтийн тээврийн жолооч нарын замын хөдөлгөөний дүрэм, хууль эрх зүйн мэдлэг, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, сурган чадавхижуулах, сахилга хариуцлагыг дээшлүүлэх үндсэн зорилготой. Тэмцээнд оролцож буй жолооч нараас хууль эрх зүй, замын хөдөлгөөний дүрэм, нийтийн тээврийн стандарт, техникийн онолын тестээр шалгалт авснаас гадна жолооны дадлагын талбайд 90 градус ухрах, буудлын карманд орох, дан болон хос туг сүлжих, цагираг шилжүүлэх зэрэг төрлөөр ур чадварыг нь сорьсон. 2018 оны 10 дугаар сарын 12-ноос эхэлсэн тэмцээн 2 шаттай явагдаж хэсгээс 21 жолооч үлдэн аваргын төлөө өрсөлдөж нэгдсэн дүнгээ гаргахад 2 дугаар баазын жолооч Т.Энх-Амгалан 1 дүгээр байр, 1 дүгээр баазын жолооч Б.Уранбат 2 дугаар байр, 1 дүгээр баазын жолооч Д.Ууганбаяр 3 дугаар байр эзэлллээ.              

 

 

Page 1 of 36

Манай facebook хуудсаар зочлоорой

Go to top