шилэн данс

 Энд өргөдөл гомдол
   хүлээн авч байна.
 

Зорчигч Зорчигч Тээврийн Нэгтгэл ОНӨААТҮГ-ын захирлын “Сургалтын төвийн журам батлах тухай” 2015 оны 01-р сарын 23-ны өдрийн А/08 тоот тушаалыг тус тус үндэслэн байгууллагын бодлогын зорилт болгон “Нарны зам” сургалтын төв үйл ажиллагаагаа явуулж байна.

 

“НАРНЫ ЗАМ“

СУРГАЛТЫН ТӨВ

  •  Д ангилал
  •  С болон D ангиллын  мэргэшсэн жолооч бэлтгэх сургалт
  •  Троллейбусны жолооч бэлтгэх сургалт
  •  Троллейбусны болон шугам сүлжээний монтажийн засварчин бэлтгэх сургалт
  •  Цахилгаан ба хийн гагнуурчин бэлтгэх сургалт
  •  Автын засварчин бэлтгэх сургалт
  • Автын цахилгаанчин бэлтгэх сургалт

 

Хот хоорондын зорчигч тээвэр, жуулчин тээврийн мэргэшсэн жолооч бэлтгэх зэрэг сургалтуудыг тогтмол явуулж байна.

 

Сургалтын хөтөлбөрийн дагуу Хууль эрх зүй, тээвэрлэлтийн арга зүйн чиглэлээр 62 цагийн онолын  хичээл, жолоодлого-үйлдвэрлэлийн дадлагыг  зургаан төрлийн  элементээр, 24 цагийн хичээлийг жолоодлогын тусгайлан бэлтгэсэн талбайд явуулдаг.

 

Жолоодлогын автобусыг  стандарт  шаардлагын  дагуу тоноглох , улсын байцаагчаар техникийн дүгнэлт гаргуулах, сургагч   багшийн  нэмэгдэл суудал  дөрөөгөөр  тоноглох, жолоодлогын  дадлагын талбайг тохижуулах, “Д”  ангилалын    мэргэшсэн жолоочийн онолын  хичээлийн   үзүүлэн,  шалгалтын  тест, автобусны эд анги механизмын бүтэц зохион байгуулалт, ажиллах зарчмыг харуулсан хичээлүүдийг компьютерт суулгаж онолын хичээлийг компьютер, проектороор явуулж байна. 

 Нарны зам сургалтын төв нь бүтэц орон тооны хувьд сургалтын албаны дарга Б.Төөрүүл, сургалтын албаны менежер Д.Энхтөр, онолын багш Б.Цэнджав, жолооны багш Д.Нэргүй нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

 Засварчид мэргэжлийн зэргээ ахиуллаа

Хөдөлмөрийн яам, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвөөс олгосон зөвшөөрлийн дагуу “Ажилтанд мэргэжлийн зэрэг олгох журам”-ыг үндэслэн “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын 17 ажилтан засварчин бэлтгэх мэргэжлийн зэрэг ахиулах шалгалтанд орлоо. Шалгалтын үеэр засварчид өөрийн ажлын байрны тодорхойлолтонд заагдсан ажлын хүрээнд шинэ бүтээл оновчтой санал гарган үйлдвэрлэлд нэвтрүүлсэн, эд ангийг хэрхэн сэргээн засварласан тайлангаа бичиж комиссын дарга, гишүүдэд тайлагнасан. Комиссын бүрэлдэхүүнд ТТБТХ-ийн дарга Ерөнхий инженер Б.Энхцаг, “Нарны зам“ сургалтын албаны дарга Б.Төөрүүл, баазын ахлах инженер, эдийн засагч засварын инженерүүд ордог юм. Тестийн болон реферат хамгаалалтын шалгалтын нэгдсэн дүнгээр 1, 2 дугаар баазын тус бүр 6, 3 дугаар баазын 5 засварчин мэргэжлийн зэргээ ахиулахаар боллоо.

 

Манай facebook хуудсаар зочлоорой

Go to top