шилэн данс

 Энд өргөдөл гомдол
   хүлээн авч байна.
 

Нийтийн тээврийн стандартыг чанд дагаж мөрдөн нийслэлчүүдийн хэрэгцээ шаардлагыг хангасан үйлчилгээг үзүүлж, хөдөлмөр аюулгүй байдал, техникийн бүрэн байдлыг ханган  ажиллана. 

Зорилт: Шуурхай боловсон ая тухтай үйлчилгээг иргэдэд хүргэх 

1.    Үндсэн  үйлдвэрлэлийн  чиглэлээр: Ухаалаг төлөвлөлтөөр, нийслэлийн иргэдэд үзүүлэх шугамын  үйлчилгээг    хөнгөн  шуурхай  зохион байгуулж, өнгө үзэмжтэй техникийн хувьд бүрэн бүтэн  тээврийн  хэрэгслээр  нийслэлийн  иргэдэд  санал  гомдолгүй  соёлтой  үйлчилгээг  явуулж,  төлөвлөгөөт  зорилт цагийн даалгаврыг жигд ханган биелүүлж, ажилчдын  ажиллах  таатай  нөхцлийг  бүрдүүлж ажиллах  

2.      Техникийн  бэлэн  байдлыг  хангаж  ажиллах  зорилтын хүрээнд: Нийт хөдлөх бүрэлдэхүүний техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, засвар үйлчилгээний технологийг мөрдөх, засвар үйлчилгээний ажлыг шуурхай оновчтой зохион байгуулах, байгууллагын барилга байгууламж, дулаан болон ил зогсоол,  зам талбайн бүрэн бүтэн байдлыг хангах, цахилгаан,  дулаан, цэвэр бохир ус, холбоо зэрэг  инженерийн шугам сүлжээний найдвартай ажиллагааг хангаж  ажиллах 

 

3.      Санхүү, эдийн  засгийн  чиглэлээр СТОУС, НББОУС, Сангийн яамны заавар журам, тушаал шийдвэрийн дагуу нягтлан бодох бүртгэл, санхүүгийн үйл ажиллагааг зохион байгуулж, байгууллагын  эдийн  засгийг  тогтворжуулах  

Манай facebook хуудсаар зочлоорой

Go to top