шилэн данс

 Энд өргөдөл гомдол
   хүлээн авч байна.
 

Тус хэлтэс нь Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын захирлын 2016 оны 1 дүгээр сарын 29 -ны өдрийн А/08 тоот тушаалаар хэлтсийн дарга 1,сургалтын албаны дарга 1, хүний нөөцийн ахлах менежер 3, хүний нөөцийн менежер 2, захирлын туслах 1, бичиг хэргийн ажилтан 1, сургалтын менежер 1,  хууль эрх зүйн ажилтан 3, хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан 1, архивч хүний нөөцийн менежер 3, архив бичиг хэргийн ажилтан 1, гадаад харилцааны мэргэжилтэн 1, биеийн тамирын арга зүйч 4, эмч 3,  жолооны багш 2, онолын багш 1, үйлчлэгч 16 гэсэн нийт 45 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна.

 

      ХЭЛТСИЙН ЗОРИЛТ НЬ

          "Ажилтан бүрийн мэргэжил, ур чадварт тулгуурласан чадварлаг багийн ажиллагааг  орчин үеийн хүний  нөөцийн менежментийн арга технологитой хослуулж, байгууллагын  тогтвортой амжилтыг бий болгох”

 

      ХЭЛТСИЙН ЗОРИЛГО НЬ:

      Дээд  газраас  гаргасан  тушаал, албан даалгавар, шаардлагыг  тухай  бүрт  биелүүлж, захирлын тушаал, байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээний хэрэгжилтийг хангаж ажиллана.Архив, албан хэрэг хөтлөлтийн тайлан, мэдээг гарган, архивт нөхөн бүрдүүлэлт хийж, хүлээн авсан баримт бичгийг төрөлжүүлэн   данс  бүртгэл  хийн, чадварлаг боловсон хүчний нөөц бүрдүүлэлтэнд  анхаарч ажиллана.

      ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ:

    Улсын Их хурал, Засгийн газар, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг даргын шийдвэрийн хэрэгжилтийг ханган, салбарын бодлого, үүрэг даалгаврын хэрэгжилт, ажлын тайлан, гэрээ, төлөвлөгөөний биелэлтийг гарган, төрийн  албан  хэрэг  хөтлөлтийн  стандартын  дагуу архив, албан хэрэг  хөтлөлтийг  явуулж,    сургалт  хөгжлийн  хөтөлбөрийг  боловсруулан, байгууллагын ил тод байдлыг хангах, мэргэшсэн  Д ангиллын жолооч  бэлтгэн, дадлагажуулж, нөөц бүрдүүлэх, өргөдөл гомдлыг цаг алдалгүй шийдвэрлэх, ажилчдын сахилга хариуцлагыг дээшлүүлэх, төрийн үйлчилгээний цахим мэдээллийн санг бүрдүүлэхэд анхаарч, нээлттэй ажлын байрыг олон нийтэд зарлаж сонгон  шалгаруулалт хийнэ.  

 

 

 

Манай facebook хуудсаар зочлоорой

Go to top