шилэн данс

 Энд өргөдөл гомдол
   хүлээн авч байна.
 

Зорилго:

Байгууллагын өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, зарцуулалт үйл ажиллагааг зохион байгуулж, хэвийн ажиллах нөхцлийг бүрдүүлэх.

Бүтэц зохион байгуулалт:

Тус хэлтэс нь хөрөнгө оруулалт, санхүү бүртгэл, хангамжийн албадтай ба “Зорчигч Тээврийн Нэгтгэл” ОНӨААТҮГ-ын 1,2,3-р баазын ахлах ня-бо, эдийн засагч, тооцооны нягтлан, сэлбэгийн нярав, орлогын нярав, мөнгө тоологч нийт 45 ажилтны бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Санхүү бүртгэлийн хэлтэс нь байгууллагын эдийн засгийн чадавхийг дээшлүүлэх, үр ашигтай ажиллах бодлого төлөвлөлтийг боловсруулан хэрэгжүүлж ажилладаг. Бүртгэл тооцоо, мөнгөн гүйлгээ, өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, зарцуулалт болон бусад байгууллагуудтай хийсэн гэрээний биелэлтэнд хяналт тавих, цалин хөлс, даатгал, тайлан мэдээ, санхүү бүртгэлийн ажилтнуудын хөдөлмөр зохион байгуулалтыг хийж, нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу бүх данс тооцоог хөтлөх, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Олон улсын стандартын мөрдлөг болгон ажиллаж байна.
Хөрөнгө оруулалт Хангамжийн алба нь байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмж сэлбэг хэрэгсэл, технологийн болон туслах материалуудыг баазууд, алба, хэлтэсийнзахиалгыг vндэслэн цаг тухайд нь бэлтгэн нийлvvлэх, хуваарилах, зарцуулалтанд нь хяналт тавих vvрэг хvлээн ажилладаг.
Yйлдвэрийн хэрэгцээт бараа материал, тоног төхөөрөмжийн худалдан авалтыг хийхдээ “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, vйлчилгээ худалдан авах тухай” Монгол Улсын хууль болон “Зорчигч Тээврийн Нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Бараа материал худалдан авах журмыг удирдлага болгон дэвшилтэт шинэ техник технологи нэвтрvvлэх, эдийн засгийн vр өгөөжтэй, хэмнэлттэй байх зарчимыг баримтлан, ил тод шударга өрсөлдөөнөөр явуулдаг.

Үндсэн үйл ажиллагааны чиглэл:

  • Байгууллагын бүртгэл тооцоо хийх
  • Мөнгөн гүйлгээ, өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, зарцуулалтанд хяналт тавих
  • Цалин хөлс, даатгал, тайлан мэдээ гаргах
  • Шаардлагатай сэлбэг хэрэгсэл, бараа материалаар хангах

Холбоо барих:

Утас: 77110081

факс: (976)-11-342941

Манай facebook хуудсаар зочлоорой

Go to top