шилэн данс

 Энд өргөдөл гомдол
   хүлээн авч байна.
 

Контактын сүлжээг найдвартай эрчим хүчээр ханган аюулгүй ажиллагааны дүрмийг мөрдөн цахилгааны сааталгүй ажиллах, Баянгол дүүрэг НҮУБН – ийн гэрэлтүүлэгийн асалтыг 95 % - аас бууруулахгүй асаах үндсэн зорилго тавин ажиллаж байна. Цахилгаан хангамжийн алба нь шаардлагатай боловсон хүчээ дотооддоо сурган бэлтгэх, ОХУ, БНХАУ – ын зах зээлээс өндөр үнэтэй худалдан авдаг сэлбэг материалыг дотроо үйлдвэрлэх, сэргээн засварлах зэрэг олон ажлыг хийж гүйцэтгэж байна.
Цахилгаан хангамжийн алба нь анх 1987 оны 10 дугаар сарын 29 – нд ашиглалтанд орж нийт 153,9 км цахилгаан дамжуулах Контактын сүлжээний агаарын шугам, 92,4 км кабель шугам, цахилгаан хувиарлан өөрчлөх 13 татах дэд станцын засвар үйлчилгээ ашиглалтыг хариуцан Цахилгаан хангамжийн албаны дарга, Цахилгаан хангамжийн ахлах инженер, контактын сүлжээний ашиглалтын мастер 1, контактын сүлжээний засварын мастер 1, татах дэд станцын засварын мастер 1, татах дэд станцын ашиглалтын мастер 1, кабелийн засварын инженер 1, цахилгааны ээлжийн диспетчер инженер 4, контактын сүлжээнийн засварчин 16, татах дэд станцын ашиглалтын цахилгаанчин 52 татах дэд станцын болон кабелийн засварын бригад 6, цахилгааны сэлбэгийн нярав 1, үйлчлэгч 2, лаборант 1 зэрэг 100 шахам хүний бүрэлдхүүнтэй байгуулагдан ажиллаж эхэлсэн.
Одоо Цахилгаан хангамжийн алба нь 50 км контактын сүлжээ, 61 км өндөр болон нам хүчдэлийн кабель шугам, 8 татах дэд станц, Баянгол дүүрэг, Нийтийн Үйлчилгээний Улаанбаатар Нэгтгэлийн Орон сууц нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлэгийн 6369 ширхэг гэрэлтүүлэгчийн засвар үйлчилгээг хариуцан ажиллаж албаны дарга, контактын сүлжээний инженер 1, татах дэд станц, кабелийн инженер 1, гэрэлтүүлэгийн инженер 1, контактын сүлжээний засварчин 11, татах дэд станцын ашиглалтын цахилгаанчин 36, кабелийн засварчин 3, гэрэлтүүлэгийн засварчин 10, тусгай тоноглолтой автомашины жолооч 7, Цахилгаан хангамжийн ээлжийн инженер 4 нийт 70 хүний бүрэлдхүүнтэй ажиллаж байна.

Манай facebook хуудсаар зочлоорой

Go to top