шилэн данс

 Энд өргөдөл гомдол
   хүлээн авч байна.
 

        Монгол улсын Засгийн газрын 2011 оны 311 дугаар тогтоолоор батлагдсан аж ахуй нэгж , байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-ыг баримтлан үйл ажиллагаагаа явуулдаг. Тус хэлтэс нь Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын захирлын 2016 оны 1 дүгээр сарын 29 ны өдрийн А/08 тоот тушаалаар хэлтсийн дарга 1, дотоод хяналт шалгалтын ажилтан 6, хяналтын оператор 6 нийт 13 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна.

 

 

        Хэлтсийн зорилго нь:

                 Байгууллагын үндсэн үйл ажиллагааг хангахад дотоод хяналт, шалгалтыг зохион байгуулан, стандарт дүрэм журмыг мөрдүүлэх, холбогдох хууль тогтоомж, бусад дүрэм журамд нийцтэй эсэхэд хяналт тавих, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, ажлын бүтээмжийг дээшлүүлэхэд чиглэл заавар зөвлөмж өгч ажиллахад оршино.

       

        Хэлтсийн зорилт нь:

        Бааз, хэлтэс, албадын үйл ажиллагаанд шууд болон Захиралын баталсан төлөвлөгөө, удирдамжийн дагуу хяналт шалгалт хийх, байгууллагын үйл ажиллагааг хэвийн жигд явуулахад шаардлагатай дүрэм, журам боловсруулан мөрдүүлэхэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, санал дүгнэлт гаргах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад оршино.

 

       Үйл ажиллагааны үндсэн чиглэл:

                  Байгууллагын захирлын шууд удирдлаганд бусад хэлтэс,албан тушаалтнаас хараат бус ажиллаж, байгууллагын үйл ажиллагаа үйлдвэрлэсэн болон борлуулж байгаа бараа, бүтээгдэхүүн, үзүүлж буй ажил үйлчилгээ нь холбогдох хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн  зарлиг, Засгийн газрын шийдвэр, эрх бүхий дээд шатны байгууллага, захирлын болон бусад албан тушаалтны гаргасан шийдвэрт нийцэж байгаа эсэхэд байгууллагын хэмжээнд хяналт тавьж, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, гэм буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэхэд  үйл ажиллагаа нь чиглэнэ. 

  

Манай facebook хуудсаар зочлоорой

Go to top