шилэн данс

 Энд өргөдөл гомдол
   хүлээн авч байна.
 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-ын “г”, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэг, 32 дугаар зүйлийн 32.1.1 дэх заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 132 дугаар тогтоолыг үндэслэн “Автобуснэг” ОНӨААТҮГ, “Автобус-3” ОНӨААТҮГ, “Цахилгаан тээвэр” ОНӨААТҮГ-уудыг татан буулгаж Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ыг үүсгэн байгууулж тус гурван байгууллагыг нэгтгэсэн. “Нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ болгон зохион байгуулсантай холбогдуулан шинэ байгууллагын бүтцэд зохион байгуулалтын өөрчлөлт хийж 1,2,3-р баазаас гадна Техник технологи бодлого төлөвлөлтийн хэлтэс, Тээвэрлэлт үйлчилгээний бодлого төлөвлөлтийн хэлтэс, Захиргаа удирдлагын хэлтэс, Санхүү бүртгэлийн хэлтсийг шинээр байгуулсан. ТҮБТХ  нь 1,2,3-р баазуудын тээвэрлэлт үйлчилгээний албаны инженер техникийн ажилтнууд, шалгагч болон нийт дунд овор, том овор, угсраа автобус,троллейбус,аж ахуй үйлчилгээний жолооч нарын нийт 1131 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.
 ТҮБТХ нь хотын доторх 25, хот орчмын 9 нийт  34 чиглэлд ажлын өдөр 295 гаралт, амралтын өдөр 222 гаралт гаргадаг.  Үүнээс  1-р бааз Daewoo маркийн 150 автобустай 15 чиглэлдажлынөдөрт 129, амралтын өдөрт 92, 2-р бааз 45 троллейбус, угсраа автобус 20, экобус 20, каунти 30 автобустай 14 чиглэлд ажлын өдөрт 83, амралтын өдөрт 66, 3-р бааз daewoo маркийн 100 автобустай 7 чиглэлд ажлынөдөрт 83, амралтын өдөрт 64 гаралтуудыг гаргаж, ажлын өдөр 2322 рейс, 3934:58 цаг, амралтын өдөрт 1639,5 рейс, 2665:04 цаг тус тус ажиллаж нийслэл хотынхоо ард иргэдэд нийтийн тээврээр түргэн шуурхай, аюул осолгүй, “Ухаалаг төлөвлөлт-Соёлтой үйлчилгээ” гэсэн уриан дор үйлчилгээг үзүүлж  байна.

ХЭЛТСИЙН ЗОРИЛГО

     Нийтийн тээврийн үйлчилгээ нь нийгмийн захиалгат үйлчилгээ тул нийслэлийн тээврийн газартай хийсэн үйлчилгээг эрхлэн гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлтийг хангах, зорчигчдын эрх ашгийг дээдэлсэн, боловсон ая тухтай үйлчлэх, үйлчилгээний аюулгүй байдал хэвийн тасралтгүй үйл ажиллагааг  хангах замаар байгууллагын үйл ажиллагааг жигд тогтвортой, үр ашигтай хэвийн явуулах, тээврийн хэрэгслийн ашиглалтыг  сайжруулах, өдөр тутмын үндсэн үйл ажиллагааг зөв зохион байгуулах “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ,Ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага MNS 5012:2011”стандартын шаардлагыг хангаж нийтийн тээврийн үйлчилгээний соёлч байдал, чанар,хүртээмж, сахилга хариуцлагыг сайжруулах,нийтийн тээврийн үйлчилгээний дэвшилтэт техник технологийг хэрэгжүүлэн ажиллах зорилготой алба юм.

ГҮЙЦЭТГЭХ ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

  1. Нийслэлийн нийтийн тээврийн газраас баталсан цаг график, замнал маршрутын дагуу, шугамын үйлчилгээг шуурхай зохион байгуулж жолооч, шалгагч нарын ажил, амралт хөдөлмөрийн зохион байгуулалтын хуваарийг оновчтой хийх
  2. Байгууллагын төлөвлөгөөт даалгавар, цаг рейс болон орлогын төлөвлөгөө, үйлдвэрийн үйл ажиллагааг жигд ханган биелүүлэх
  3. Хөдлөх бүрэлдэхүүний ашиглалт, эзэмшилтэнд хяналт тавьж, техникийн хяналтын үзлэг, оношлогоонд бүрэн оролцуулах, ашиглалтаас хассан, шинээр авсан хөдлөх бүрэлдэхүүний хувийн хэрэгт бичилт хийлгэх, тээврийн хэрэгслийн хувийн хэргийг бүрэн хөтлүүлэх зэргээр анхан шатны болон цахим бүртгэл хөтлөлтөнд хяналт тавих
  4. Холбогдох хууль, хяналтын байгууллагатай хамтран шугам, замын хяналт шалгалт хийх, илэрсэн зөрчил дутагдалд шаардлагатай арга хэмжээ авах,ноцтой зөрчил байвал тээвэр ашиглалтын улсын байцаагчид шилжүүлэн холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх, анхан болон давтан зааварчилгааг өгөх, хариуцлага тооцох, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх талаар холбогдох алба мэргэжилтнүүдтэй хамтран сургалт,сурталчилгааг зохион байгуулах
  5.  Зорчигч тээвэрлэлтийн хэрэгцээ, урсгал хөдөлгөөнийг судлан үйл ажиллагаагаа өргөжүүлэх, тээвэрлэлтэнд шинэ техник, дэвшилттэй технологи нэвтрүүлэх, тээвэрлүүлэгчидтэй гэрээ хэлцэл хийх, дүгнэх, шугам, замын чиглэл, цагийн хуваарьт өөрчлөлт хийж шуурхай зохицуулах
  6. Нийслэлийн тээврийн газрын сайт, смарт болон төв диспетчерт ирсэн  санал гомдлыг бүртгэж, гомдлыг хэрхэн барагдуулсан талаараа иргэнд хариу мэдэгдэж ажиллах
  7. Хэлтэс,алба сар улирал жилийн ажлын тайланг гарган нэгтгэж ЗУХНХ-т хүргүүлж ажилладаг.

 МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТЫН ХЭРЭГЖИЛТ

Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ,Ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага MNS 5012:2011 стандартын хэрэгжилтийн талаар:
-1,2,3-р баазын бүх автобус, троллейбусны замналын зураг, урд оврын, хажуу,хойд хаягыг нийтийн тээврийн үйлчилгээний  төлөвлөлттэй холбогдуулан иж бүрэн шинэчилсэн.
-Жолооч нарыг нэгтгэлийн лого бүхий ажлын цагаан цамц,цагаан подболик,зуны хантааз,өвлийн хүрэмээр бүрэн хангаж ажлын байранд өмсгөн ажиллуулж байна.
-Нэгтгэлийн 365 тээврийн хэрэгсэлийн жолоочийн бүхээгний  зорчигчдод харагдахуйц хэсэгт  үйлчилгээнд ажиллаж байгаа жолооч нарын зураг бүхий нэрийн хуудсыг шинэчлэн байршуулсан.
-Нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж байгаа бүх жолооч нарт мэргэшсэн жолоочийн үнэмлэх олгуулж замын хөдөлгөөний дүрэм, Зөрчлийн тухай хууль бусад хууль тогтоомжоор давтан сургалт тогтмол зохион байгуулж байна.
-Иргэд зорчигчдод хандаж гэнэт тормозлох үед унаж бэртэхээс болгоомжилж урьдчилан сэргийлэх багана,бариулаас барьж хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаж зорчихыг сануулсан санамжууд,тээврийн хөлсөө бүрэн төлж зорчоогүй бол Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцогдодог болохыг сануулсан хуулийн заалтуудыг нийтэд сурталчилах зорилготой  автобусны дотор заалны хэсэгт байршуулан ажиллаж байна.
-Автобус ,троллейбусны суудлын бүрээсийг 7 хоног бүр угаасан бүрээсээр сольж үйлчилгээнд гаргаж байгаа.
-Шугамын үйлчилгээнээс буусан автобусны дотор заалны хэсэг, гадна талыг жолооч болон инженер техникийн ажилтнууд маш сайн угааж цэвэрлэн тэрэг тавигчид хүлээлгэн өгч гражид байршуулдаг.
-Шугамын үйлчилгээнд ажиллах явцдаа жолооч, шалгагч нар эцсийн буудалд хөнгөн чийгтэй цэвэрлэгээ хийлгэдэг.
-Нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж байгаа жолооч нь стандартад заасны  дагуу жолоочийн хориглосон үйлдлийг гаргахгүй ажиллах тал дээр онцгой анхаарч ажиллаж байна.
 
Авто тээврийн тухай хууль
Зөрчлийн тухай хууль
Нийтийн тээврийн стандарт
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль
 

Манай facebook хуудсаар зочлоорой

Go to top