шилэн данс

 Энд өргөдөл гомдол
   хүлээн авч байна.
 

“ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН НЭГТГЭЛ” ОНӨААТҮГ-ЫН

ХОЁРДУГААР БААЗЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын 2 дугаар бааз нь 1987 онд “Троллейбусны комбинат” нэртэй 150 троллейбустай, засвар үйлчилгээний депо, 135,9 км контактын сүлжээ 92,4 км кабель шугам 13 татах дэд станцтай эцсийн 4 зогсоолын барилга байгууламжтайгаар үүсгэн байгуулагдсан.  

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 132 дугаар тогтоолыг үндэслэн “Автобуснэг ОНӨААТҮГ, Автобус-3 ОНӨААТҮГ, Цахилгаан тээвэр ОНӨААТҮГ-уудыг татан буулгаж “Зорчигч Тээврийн Нэгтгэл” ОНӨААТҮГ-ыг үүсгэн байгууулж, тус гурван байгууллагыг нэгтгэснээр “Зорчигч Тээврийн Нэгтгэл” ОНӨААТҮГ-ын 2-р бааз болон өөрчлөгдсөн.

2 бааз 45 тролейбус, угсраа автобус 20, daewoo автобус 70-тай 13 чиглэлд ажлын өдөрт 83, амралтын өдөрт 66 гаралтуудыг гаргаж, ажлын өдөр  618 рейс, 1106:04 цаг, амралтын өдөрт 454 рейс, 790:00 цаг тус тус ажиллаж, Нийслэл хотынхоо ард иргэдэд нийтийн тээврээр түргэн шуурхай үйлчилж байна.

Бүтэц орон тооны хувьд дээд шатны эрх бүхий байгууллагаас тогтоосон орон тооны хязгаарт багтаан Хүний нөөцийн алба, Техник технологийн алба, Тээвэрлэлт үйлчилгээний алба, Санхүүгийн алба, Цахилгаан хангамжийн алба гэсэн 5 албатай. Инженер техникийн ажилтан, албан хаагч 46, бага тушаалын ажилтан 20, засварчид 55, ТДС-ын цахилгаанчин 32, автобус, троллейбусны жолооч 225, хяналтын ажилтан 120 нийт 498 ажилтан, албан хаагчтай үйл ажиллагаа явуулж байна.

 

Манай байгууллагад ашиглагдаж байсан болон одоо ашиглагдаж байгаа тээврийн хэрэгслүүд

- ЗИУ-682

- ЗИУ-682В

-МТрЗ-6223

- JEA 800-D

-DAEWOO BS-106

- ECOBUS

 - MAZ-215

 

Манай facebook хуудсаар зочлоорой

Go to top