шилэн данс

 Энд өргөдөл гомдол
   хүлээн авч байна.
 

ТТАлбанд хамаарагдах засварын депо нь нийт засвар, техник үйлчилгээ явуулах зориулалтын 8 нь гаражтай бөгөөд үүнээс 5 гараж нь засвар үйлчилгээ хийх 5 сувагтай. 2–р баазын хувьд цахилгаан тээврийн хэрэгслийг нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллуулдгаараа онцлог бөгөөд үүнийг дагаад засвар, техник үйлчилгээ хийх технологи нь эд анги бүр дээр өөр өөр байхын зэрэгцээ боловсон хүчний хувьд мэргэшсэн хүнийг өндөр хүчдэлтэй орчинд ажиллуудаг онцлогтой юм. Засварын депо нь нийт 36 хүний бүрэлдэхүүнтэй. Үнээс засварын инженер 2, олон цехийн мастер 1, технологи, электроникийн инженер 1, засварчин 32. Одоогийн байдлаар нийт 51цахилгаан тээврийн хэрэгсэлд завсар, техникийн үйлчилгээ хийж байна. Цахилгаан тээврийн хэрэгсэл дотроо 4 өөр төрлийн загвар байна. JEA-800, JEA-800T, UBMOS, загварын троллейбус, JEA-800F, JEA-800D загварын монбус гэх мэт. Засварын депогийн олон цехэд дугуйн цех, агрегат цех, гагнуурын цех, цахилгаан цех, токарын цех хамрагдана.

Депогийн хамт олон
Засварын депо

 

Манай facebook хуудсаар зочлоорой

Go to top