шилэн данс

 Энд өргөдөл гомдол
   хүлээн авч байна.
 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-ын “г”, Төрийн болон орон нутгимйн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэг, 32 дугаар зүйлийн 32.1.1 дэх заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 132 дугаар тогтоолыг үндэслэн Автобуснэг ОНӨААТҮГ, Автобус-3 ОНӨААТҮГ, Цахилгаан тээвэр ОНӨААТҮГ-уудыг татан буулгаж Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ыг үүсгэн байгууулж тус гурван байгууллагыг нэгтгэсэн. Нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ болгон зохион байгуулсантай холбогдуулан шинэ байгууллагын бүтцэд зохион байгуулалтын өөрчлөлт хийж 1,2,3-р Баазаас гадна Техник технологи бодлого төлөвлөлтийн хэлтэс, Тээвэрлэлт үйлчилгээний хэлтэс, Захиргаа удирдлагын хэлтэс, Санхүү бүртгэлийн хэлтсийг шинээр байгуулсан. ТТБТХэлтэс нь 1,2,3-р Баазуудын техник технологийн албаны хамт олон болон Ерөнхий механик, ХАБЭААлбаны дарга, МТИнженер гэсэн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.ТТБТХэлтэс нь байгууллагын нийт хөдлөх бүрэлдэхүүн, техник, тоног төхөөрөмжийн техникийн үзлэг үйлчилгээгграфикт хугацаанд хуваарийн дагуу гүйцэтгэж, техникийн бүрэн бүтэн байдалд хяналт тавих, найдвартай ажиллагааг хангах, ашиглалтыг сайжруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх, техник ашиглалтын бүртгэл хөтлөх, судалгаа хийх, дүгнэлт гаргах, техникийн талаар баримтлах бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх, үйлдвэрлэлд тэргүүний дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх ажлыг удирдан зохион байгуулах зэрэг зорилт тавин ажиллаж байна.

ХЭЛТСИЙН ЗОРИЛГО

Байгууллагын нийт хөдлөх бүрэлдэхүүн, техник, тоног төхөөрөмжийн үзлэг, техникийн үйлчилгээ төлөвлөгдсөн хугацаанд хуваарийн дагуу гүйцэтгэж, техникийн хувьд бүрэн бүтэн байдалд хяналт тавих, тэдгээрийн хэвийн найдвартай ажиллагааг хангах, ашиглалтыг сайжруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх, техник ашиглалтын бүртгэл хөтлөх, судалгаа хийх, дүгнэлт гаргах, техникийн талаар баримтлах бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх, үйлдвэрлэлд тэргүүний дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх ажлыг удирдан зохион байгуулах зэрэг компанийн техникийн удирдлагыг хэрэгжүүлэх алба юм.

ГҮЙЦЭТГЭХ ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

  1. Байгууллагын хэмжээнд техникийн талаар баримтлах бодлогыг боловсруулах, энэ талаар шаардлагатай баримт бичиг, журам зааврыг боловсруулан батлуулах, хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, хяналт тавьж ажиллах.
  2. Барилга байгууламжийн цахилгаан дулааны эрчим хүч, хэрэглээний ус болон холбоо харилцаа, мэдээллийн технологийн үйлчилгээгээр хэвийн найдвартай хангах үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, тэдгээрийн зарцуулалт ба хэрэглээнд хяналт тавих, үргүй зардлыг багасгах арга хэмжээ, хэмнэлтийн горимыг тодорхойлон хэрэгжүүлэх.
  3. Байгууллагын нийт хөдлөх бүрэлдэхүүн, тоног төхөөрөмжийн ашиглалт, аюулгүй ажиллагааны байдалд хяналт тавьж гарсан зөрчлүүдийг арилгах, осол аваарь, эвдрэл саатал, сул зогсолтын шалтгааныг судлан тогтоох, цаашид авах арга хэмжээг боловсруулан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих.
  4. Үйлдвэрлэлд тэргүүний дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, судалгаа шинжилгээ хийх, энэ талаар санал санаачлагыг гаргаж холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх.
  5. Байгууллагын нийт хөдлөх бүрэлдэхүүн, тоног төхөөрөмжийн ашиглалтын тоо бүртгэлийг хөтөлж, мэдээ тайланг тогтоосон хугацаанд нь гаргаж холбогдох газруудад явуулах, судалгаа хийх, сэлбэг хэрэгсэл, материалын захиалгыг хянах, зарцуулалтанд хяналт тавих, норм үнэлгээ боловсруулан батлуулах, мөрдүүлэх.
  6. Байгууллагын хэмжээнд ашиглагдаж буй мэдээллийн технологийн сүлжээ, тоног төхөөрөмжийн ашиглалт, үзлэг үйлчилгээнд хяналт тавих, мэдээллийн санг бүрдүүлэх, боловсронгуй болгох, найдвартай тасралтгүй ажиллагааг хангах.
  7. Нийлүүлэгдэж байгаа сэлбэг хэрэгслийг хүлээн авах, ашиглалтанд оруулах, ашиглалтын хугацаа дууссаныг актлаж үндсэн хөрөнгөнөөс хасах шийдвэр гаргахад шаардагдах бичиг баримтыг бүрдүүлэх,санал гарган шийдвэрлүүлэх.
  8. Мэргэжлийн чиглэлээр ажиллагсад, ИТА-уудын дунд сургалт зохион байгуулах, зөвлөгөө өгөх, техникийн ажилтнуудын зөвлөлгөөнийг улирал бүр хийж хэлтсийн ажлын тайланг Захирлын зөвлөлийн хуралд оруулан хэлэлцүүлэх.

Манай facebook хуудсаар зочлоорой

Go to top