шилэн данс

 Энд өргөдөл гомдол
   хүлээн авч байна.
 

Зорчигч Тээврийн Нэгтгэл ОНӨААТҮГ-ын 1-р баазын Техник Технологийн Алба нь Ерөнхий Механикийн хэсэг, Засвар үйлчилгээний хэсэг гэсэн нэгжтэйгээр 58 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.
Манай засварчид ажлын багаж хэрэгсэл болох гэрэл шалгаж тохируулах тестер, тормозны хүч шалгах төхөөрөмж, урд тэнхлэг шалгах, тохируулах стенд, дугуйн балансировка тохируулах стенд, хөдөлгүүр зүгшрүүлэх хүчний стенд, дугуй автоматаар задлах, угсрах төхөөрөмж мөн автоматаар хийлэх, даралт тохируулах төхөөрөмж зэрэг орчин үеийн тэргүүний технологиор хийгдсэн автомат удирдлагатай багаж төхөөрөмжүүд дээр ажиллаж сурахын зэрэгцээ өөрсдийн онолын талын мэдлэгээбаяжуулан ажиллаж байна.

Хүний нөөцийн талаар

Техник Технологийн Албаны даргаар техникийн ухааны магистр,мэргэшсэн инженер Ч.Мөнхжаргал, Ерөнхий механик мэргэшсэн инженер Б.Сайнхүү, ХАБЭААХАжилтнаар мэргэшсэн инженер Б.Пүрэвсүрэн, ЗҮС-ийн инженер техникийн ухааны магистр, мэргэшсэн инженер Г.Батболд, мэргэшсэн инженер С.Батхүрэл, инженер Г.Авлай, Мэдээлэл технологийн инженер Нарантөгөлдөр, амраагч инженер механикч Энхбат, Шалгах механикчаар Б.Алтай, Х.Алтансүх, Б.Батбаяр, Д.Мөнхбаяр, Мөнхтулга, Д.Сүхээ, Д.Тэрбиш, Д.Цэрэнбаатар нарын инженер техникийн ажилтнууд ажиллаж байна.

Тоног төхөөрөмжийн засварчин 7 үүнээс 6-р зэрэгтэй 2 хүн: Д.Даваажав, Ч.Ганбаатар, 4-р зэрэгтэй 2 хүн: Д.Бадамгарав, Д.Нямсамбуу, 3-р зэрэгтэй 1 хүн: Д.Хишигсүрэн, засварчин Р.Отгонжаргал нар ажиллаж байна.
Засвар үйлчилгээний станцад 31 автын засварчин ажиллаж байгаа бөгөөд дээд боловсролтой инженер 3, дунд боловсролтой механикч 8, МСҮТтөгссөн 6, курсийн 15 засварчин ажиллаж байна.
Үүнд:
6-р зэрэгтэй засварчин 8 хүн: Н.Ганзориг, Б.Баярсайхан, О.Алгаа, Д.Ширзана, Н.Раднаабазар, Ч.Алтангэрэл, С.Алтантөгс, П.Саруулгэрэл,
5-р зэрэгтэй засварчин 3 хүн: Ш.Батсуурь, Б.Түмэнбаяр, Р.Даваасүрэн
4-р зэрэгтэй засварчин 3 хүн: Да.Энхбат, Л.Отгонжаргал, Б.Пүрэвдорж,
3-р зэрэгтэй засварчин16 хүн: До.Энхбат, А.Батбаатар, Ж.Батсүрэн, Н.Ганбат, Ц.Мөнхбат, Ц.Батхуяг, Г.Мөнхпүрэв, Б.Дарханбаатар, О.Цолмон, Д.Мягмарнаран, С.Амарсанаа, Э.Амарболд, Б.Ганбилэг, Б.Жамбалжав, Б.Чөдөрбат, М.Мянганбуу болон Б.Даваасүрэн нар ажиллаж байна.

Тоног төхөөрөмжийн талаар

ЗҮСтанц нь нэгэн зэрэг 9 автобус оруулж засварлах 9 хаалга, 5 сувагтай дамжлагын бус шугамтай хийгдснээрээ одоо манай улсад ашиглагдаж буй бусад ЗҮСтанцуудаас ялгагдах онцлогтой. Механик цех нь тахир гол өнгөлөх суурь машин, гильз болон крышканы хавтан өнгөлөх суурь машин, накладка хадагч, барабан зорох суурь машин, фрезерийн суурь машин, клапан билүүдэгч зэрэг бага зайд хөдөлмөрийн бүтээмж өндөртэй тоног төхөөөрөмжүүдээр суурилагдан ашиглагдаж байна. Засвар үйлчилгээний станцад дугуйн цех,механик цех,мотор цех,дотор угаалга,түлшний систем,цахилгаан систем,засвар үйлчилгээ хийх ажлуудыг гүйцэтгэж байна. Дугуйн цехед:дугуйг автоматаар задлах угсрах стенд, халуун нөхөөс тавих хэсэг зэргээс бүрдэнэ. Моторын цех нь цахилгаан өргүүр бүхий тайлтай,мотор зүгшрүүлэх стенд бусад багаж төхөөрөмжүүдтэй.Түлшний ба цахилгаан системийн гэмтэл илрүүлэх агрегатыг шалгах тохируулах стендүүдтэй.
Кузов засварын цех нь 5-н автобусны багтаамжтай,4-н суваг,будгийн камер зэргээс бүрдэнэ.
150 автобусны техникийн үйлчилгээ засварын ажлыг гүйцэтгэх засвар үйлчилгээний станцаас гадна кузов засварын цех, автобус угаалгын газар,тоног төхөөрөмжийн засварын хэсэг,1 ба 2-р гараж гэсэн обьектод үйл ажиллагаагаа явуулж байна.
Автобус угаалгын газар нь нэг зэрэг 2 автобус угаах хүчин чадалтай автомат угаалгын газар ажиллаж байна.
Тус бүр нь 66 автобусны багтаамжтай 2 гаражтайгаар үйл ажиллагаа явуулж байна.

Үйл ажиллагааны талаар

Тоног төхөөрөмжийн засварчид нь байгууллагын обьектуудын цахилгаан, дулааны болон бусад тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг цаг тухайд нь хийж ажилладаг.
Засвар үйлчилгээний станцын автын засварчид нь нийт хөдлөх бүрэлдэхүүнд техникийн 1 ба 2-р үйлчилгээ, их ба урсгал засварыг иж бүрэн хийж, техникийн оношлогоог цаг тухайд нь гүйцэтгэн зарим эд анги агрегатыг сэргээн засварлаж фондлон техникийн бэлэн байдлыг 90%-аас дээш байлгах зорилт тавин ажиллаж байна.
1 ба 2-р гаражид 4 ээлжээр 8 шалгах механикч нийт 150 хөдлөх бүрэлдэхүүнийг шалган ажиллаж байна.

Манай facebook хуудсаар зочлоорой

Go to top