шилэн данс

 Энд өргөдөл гомдол
   хүлээн авч байна.
 

 БНМАУ-ын СНЗ-ийн 1954 оны 3-р сарын 13-ны өдрийн 77-р тогтоолоор БНМАУ-ын Тээврийн Яамны харъяанд нийслэлийн хөдөлмөрчдөд үйлчлэх бие даасан Автобус-Такси моторын бааз нэртэйгээр анх байгуулагдсан. Тэр үед тус бааз нь 10-20 хүний суудалтай 28 автобустай өдөрт 4450 хүнд үйлчилдэг байлаа.

1959 онд Автобус бааз ба Такси бааз гэсэн хоёр бие даасан бааз болгосон.

Нийслэл өргөжихийн хирээр үйлчилгээг төрөлжүүлэн 1985 онд 1,2 дугаар парк, засварын станц гэсэн аж ахуйн тооцоотой нэгж бүхий  "Автобусны комбинат", 1987 онд Троллейбусны үйлчилгээ нэвтрүүлж, "Зорчигч тээврийн комбинат"  болгон өргөжүүлсэн

Автобусны комбинатын түүхэнд ажил үйлсээрээ шалгарсан хөдөлмөрийн тэргүүний олон хүн тодрон гарчээ.1974 онд Автобусны баазын 20 жилийн ойгоор ЗиЛ-158 маркийн автобусыг их засваргүйгээр анх удаа 500 мянган км явуулсан Д Балгансүрэн,1981 онд ардын хувьсгалын 60 жилийн ойгоор ШМ-11 маркийн автобусыг анх удаа их засваргүйгээр 300 мянган км явуулсан жолооч Ц Лувсанвандан нар БНМАУ-ын гавъяат тээвэрчин цол хүртжээ.

1984 онд Улаанбаатар хотын 60 жилийн ойгоор зорчигч тээврийн улсын 6 удаагийн аварга жолооч Д Дамдинсүрэн БНМАУ-ын баатар цол хүртсэн байна.

1990 онд Зорчигч тээврийн комбинатыг татан буулгаж, Автобусны  1,2-р бааз, Троллейбусны комбинат  болгон зохион байгуулсан.

Нийтийн тээвэрт төр засгаас байнга анхаарч, хөдлөх бүрэлдэхүүнийг шинэчлэх, шинэ техник технологийг нэвтрүүлж ирсэн.

 Улаанбаатар хотын зорчигч тээврийн үйлчилгээг сэргээх төсөл Япон улсын засгийн газрын буцалтгүй тусламжаар 3 үе шаттайгаар 1995-1997 оны хооронд бүрэн хэрэгжиж 60 Ниссан Дизель, 40 Хино маркийн нийт 100 автобус, сэлбэгийг нийлүүлж, эдгээрт засвар үйлчилгээ хийх орчин үеийн тэргүүний технологиор баригдсан жилд 100 автобус засварлах Засвар үйлчилгээний станц нь 1997 оны 03 дугаар сарын 05нд анх хүлээн авч.1997 оны 6 сараас  хоёр улсын Засгийн газар тусламжийн дээрх автобусыг хувьчлахгүйгээр тохирсон тул Улаанбаатар хотын Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 1997 оны А-98 дугаар захирамжаар Автобус-1 компанийн бүтэц зохион байгуулалтанд  өөрчлөлт хийж, Японы тусламжийн автобусаар төрөлжүүлэн зохион байгуулж, Хан-Уул дүүргийн 3-р хороонд хуучин Автобусны 1-дүгээр паркийн  байранд  байрлуулж, Дарь-эх, Дамбадаржаа, УБИС, Дэнжийн мянга  чиглэл, үйлчилдэг автобус,жолооч, кондуктор засварчид, захиргааны ажилтнууд, хуучин засвар үйлчилгээний станц, конторыг Автобус-3 компанид шилжүүлэн өгсөн.

Японы тусламжийн автобусыг 1995-2009 оныг хүртэл автобуснуудын дундаж гүйлт нэг сая гаруй км давж, 1995-2009 он хүртэл 14 жил үр бүтээлтэй ашиглан  тус компанийн захирал Шагдарын Дашцэрэн  2000 онд Гавъяат тээвэрчин, 2006 онд Монгол улсын Хөдөлмөрийн баатар цолоор, 2014 онд Автобусны баазын 60 жилийн ойгоор Япон улсын автобусыг 12 жилд 1 сая км явуулж 170 сая төгрөгийн орлого оруулсан жолооч Ишдоржийн Рэнцэндорж, Буянтогтохын Оюунбаатар, 2015 онд Автотээврийн 90 жилийн ойгоор Ерөнхий инженер Норлоогийн Зориг нар Гавъяат тээвэрчин цол хүртсэн болно.

  2009 оны 2-р сараас Нийслэлийн нийтийн тээврийг сайжруулах төслийн хүрээнд Засгийн газрын хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн БНСУ-д үйлдвэрлэсэн DAEWOO BS-106 маркийн 150 автобусаар нийслэлийн иргэдэд  15 чиглэлд хурдан шуурхай соёлтой үйлчилж байна.Тус бааз Тээвэрлэлт үйлчилгээ, Техник технологи,Санхүү бүртгэл, Хүний нөөц гэсэн 4 албатай, ашиглалтын 4 хэсэгтэй.

 НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 8 дугаар сарын 13ны 132 дугаар тогтоолоор Автобус нэг ОНӨААТҮГ-ыг 10 дугаар сарын 31-нээр татан буулгаж, "Зорчигч тээврийн нэгтгэл" ОНӨААТҮГ-ын 1 дүгээр бааз болгон шинэчлэн зохион  байгуулсан.

 

Автобусны баазын дарга

1954-1955 он  Навааны Пүрэвжал

1955-1958он Бандьхүүгийн Ламжав

1958-1960он Лувсанчоймболын Сангичойндон

1960-1961он Сосорын Юндэн

1961-1963 он Гарамын Батсүх

1963-1966он Сэрээнэнгийн Бүрнээбаатар

1966-1976он Охины Самбуу

1976-1977 он Гомбожавын Лхамсүрэн

1977-1979он Жанцангийн Дорждэрэм

1979-1982он  Дэмбэрэлийн Совд

1982-1989 он Шагдарын Дашцэрэн

1989-1990 он Бүүвэйн Энэбиш

Автобус-1  дүгээр баазын дарга

1990-1994 он Ядамын Лхагвасүрэн

1994-1997 он Норлоон Зориг

1997-2009 он Шагдарын Дашцэрэн

2009-2011 он Лхүндэвийн Найдан

2011-2012 он Готовын Төмөрбаатар

2012 -2014 он Цогтоогийн Одонтунгалаг

Зорчигч тээврийн нэгтгэлийн 1  дүгээр баазын дарга

2014-2016 он Сэлэнгийн  Ононбаяр

2016 оноос Бадмаарагийн Бат-орших

          Улаанбаатар хотын Зорчигч тээврийн Тарифын өөрчлөлт

•           1954.03.15   том хүн 1 буудлын 15 мөнгө, дунд сургуулийн хүүхэд буудал харгалзахгүй 10 мөнгө төлж, бага насны хүүхэд үнэгүй зорчих.

•           1960.01.01-1991.01.15  том хүн буудал харгалзахгүй 50 мөнгө, хүүхэд 20 мөнгө

•           1991.01.15 том хүн 1 төгрөг,хүүхэд  50мөнгө

•           1993.01.01 том хүн 3 төгрөг хүүхэд 1 төгрөг

•           1993.06.15 том хүн 10 төгрөг  хүүхэд 3 төгрөг

•           1994.06.01 том хүн 30 төгрөг  хүүхэд 10 төгрөг

•           1995.10.01 том хүн 50 төгрөг  хүүхэд 25 төгрөг

•           1996.09.14 том хүн 100 төгрөг хүүхэд 50 төгрөг

•           1999.11.15 том хүн 200 төгрөг хүүхэд 100 төгрөг

•           2008.12.30 том хүн 300 төгрөг хүүхэд 100 төгрөг

•           2012.07.27 том хүн 400 төгрөг хүүхэд 200 төгрөг

•           2014.01.25 том хүн 500 төгрөг хүүхэд 200 төгрөг

•           2015.7.26 наас цахим төлбөрийн хөтөлбөр хэрэгжсэн

 

Манай facebook хуудсаар зочлоорой

Go to top