шилэн данс

 Энд өргөдөл гомдол
   хүлээн авч байна.
 

Эрхэмлэх үнэт зүйл

Манай байгууллагын эрхэмлэх үнэт зүйл бол тус байгуулагад ажиллаж буй нийт ажилтан, ахмад үе, тэдний бий болгож бүтээсэн соёл байгууллага хамт олон . . .

Дэлгэрэнгүй...

Үйл ажиллагааны ил тод байдал

Орон нутгийн өмчийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах зорилгоор төсвийн удирдлагыг хэрэгжүүлэх шийдвэр, үйл ажиллагаа ил тод . . .

Дэлгэрэнгүй...

Худалдан авах ажиллагаа

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангахтай холбогдсон  . . .

Дэлгэрэнгүй...

Ажлын байр

Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас . . .

Дэлгэрэнгүй...

Мэдээ мэдээлэл

“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын захирал Г.Төмөрбаатарын санаачлагаар нэгтгэлийн 492 жолооч нарыг оролцуулсан “Уран жолоодлого-Ур чадвар”-ын тэмцээн зохион байгуулагдаж аваргуудаа тодрууллаа. Тэмцээн нь нийтийн тээврийн жолооч нарын замын хөдөлгөөний дүрэм, хууль эрх зүйн мэдлэг, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, сурган чадавхижуулах, сахилга хариуцлагыг дээшлүүлэх үндсэн зорилготой. Тэмцээнд оролцож буй жолооч нараас хууль эрх зүй, замын хөдөлгөөний дүрэм, нийтийн тээврийн стандарт, техникийн онолын тестээр шалгалт авснаас гадна жолооны дадлагын талбайд 90 градус ухрах, буудлын карманд орох, дан болон хос туг сүлжих, цагираг шилжүүлэх зэрэг төрлөөр ур чадварыг нь сорьсон. 2018 оны 10 дугаар сарын 12-ноос эхэлсэн тэмцээн 2 шаттай явагдаж хэсгээс 21 жолооч үлдэн аваргын төлөө өрсөлдөж нэгдсэн дүнгээ гаргахад 2 дугаар баазын жолооч Т.Энх-Амгалан 1 дүгээр байр, 1 дүгээр баазын жолооч Б.Уранбат 2 дугаар байр, 1 дүгээр баазын жолооч Д.Ууганбаяр 3 дугаар байр эзэлллээ.              

 

 

“Уран жолоодлого-Ур чадвар”-ын тэмцээний хүрээнд “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын 2 дугаар баазын жолооч нар замын хөдөлгөөний дүрэм, хууль эрх зүйн мэдлэг, ур чадвараараа өнгөрсөн амралтын өдрүүдэд өрсөлдөж хэсгийн аваргуудаа тодрууллаа.

Тэмцээнд 2 дугаар баазын 1, 2, 3 хэсгийн 221 жолооч нар өрсөлдөж хэсэг тус бүрээс 3 нийт 9 жолооч шалгарч байгууллагын аваргад орох эрхээ гардан авсан. Байгууллагын аваргад оролцох жолооч нар хууль эрх зүй, замын хөдөлгөөний дүрэм, нийтийн тээврийн стандарт, техникийн онолын тестээр шалгалт өгөхөөс гадна гэмтэл тодорхойлох, жолооны дадлагын талбайд 90 градус ухрах, буудлын карманд орох, дан болон хос туг сүлжих, цагираг шилжүүлэх зэрэг төрлөөр ур чадвараа сорих юм.

2 дугаар бааз 1 дүгээр хэсэг
1 дүгээр байр Б.Баттулга 3 минут 46 секунд
2 дугаар байр Ю.Төгсбат 3 минут 50 секунд
3 дугаар байр Г.Батжаргал 3 минут 57 секундээр

2 дугаар бааз 2 дугаар хэсэг 
1 дүгээр байр Н.Мөнхдэлгэр 2 минут 37 секунд
2 дугаар байр Ч.Чулуунпүрэв 2 минут 43 секунд
3 дугаар байр Д.Баттөр 3 минут 05 секундээр

2 дугаар бааз 3 дугаар хэсэг 
1 дүгээр байр Ч.Эрдэнэ-Очир 2 минут 30 секунд
2 дугаар байр Т.Энх-Амгалан 2 минут 50 секунд
3 дугаар байр Т.Доржжанцан 2 минут 53 секундээр шалгарлаа.

“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын шуурхай хуралдаан боллоо. Шуурхай хуралдааны үеэр Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд хийгдэж буй ажлын танилцуулгыг Хууль эрх зүйн ажилтан Б.Баатарпүрэв хийсэн. Тэрбээр” Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд манай байгууллага нэгдсэн төлөвлөгөө гарган ажиллаж байна. Авлигаас урьдчилан сэргийлэх, олон нийтэд шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэх, ил тод нээлттэй хариуцлагатай нийгмийг хөгжүүлэх үүднээс  ханын самбарт сурталчилгааг байршуулан,  хэлтэс, бааз, албадын ажил хариуцсан хүмүүст холбогдох мэдээллийг өгч, сургалтанд хамруулан ажиллаж байна. Энэхүү хөтөлбөр нь 4 жилийн хугацаатай 2 үе шаттай хэрэгжинэ. Баазын удирдлагууд холбогдох мэдээлэлтэй танилцан шуурхай хурлаараа ажилчиддаа мэдээллийг хүргэн ажиллах хэрэгтэй байна “ гэв.

 “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын тамирчид Нийслэлийн биеийн тамир спортын хорооноос зохион байгуулсан Нутгийн захиргааны байгууллагуудын дунд зохион байгуулж байгаа бүсийн аварга шалгаруулах  спортын тэмцээнд тэргүүн байр эзэлж цомын эзэн боллоо. Тэмцээний дартс, сагсан бөмбөг, гар бөмбөгийн төрөлд “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын нийт 36 тамирчин хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн. Ч.Оюун-Эрдэнэ ахлагчтай /эмэгтэй/ гар бөмбөгийн баг, О.Санжаасүрэн ахлагчтай /эрэгтэй/ гар бөмбөгийн баг, Д.Уянга ахлагчтай сагсан бөмбөгийн /эмэгтэй/ баг, Г.Цэрэнтогтох ахлагчтай дартсын баг тэргүүн байр эзэлж спортын анхдугаар наадмын шигшээ тэмцээнд оролцох эрхээ авлаа.  

 

“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-аас зохион байгуулж байгаа  нийтийн тээврийн жолооч нарын замын хөдөлгөөний дүрэм, хууль эрх зүйн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилготой “Уран жолоодлого-Ур чадвар”-ын тэмцээн үргэлжилж байна. Тэмцээнд 1 дүгээр баазын 3, 4 хэсгийн 139 жолооч замын хөдөлгөөний дүрэм болон жолоодох  ур чадвараараа өнгөрсөн амралтын өдрүүдэд өрсөлдсөн юм. Тэмцээнд оролцогсод хууль, замын хөдөлгөөний дүрэм, нийтийн тээврийн стандартаар тестийн шалгалт өгснөөс гадна жолооны дадлагын талбайд 90 градус ухрах,  буудлын карманд орох, дан болон хос туг сүлжих, цагираг шилжүүлэх зэрэг төрлөөр ур чадвараа сорьсон. Тэмцээний дүнгээр  дараах жолооч нар шалгарч байгууллагын аваргад орох эрхээ авав.

Нэгдүгээр бааз 3 дугаар хэсэг

1 дүгээр байр   М.Ган-Од                     2 минут 56 секунд

2 дугаар байр   Ц.Ариунсайхан           3 минут 02 секунд

3 дугаар байр   Д.Ууганбаяр                3 минут 09 секундээр  

 

Нэгдүгээр бааз 4 дүгээр хэсэг

1 дүгээр байр  Б.Эрдэнэхүү                2 минут 09 секунд

2 дугаар байр  Э.Бямбасүрэн             2 минут 31 секунд

3 дугаар байр  Ч.Мөнхбат                   2 минут 38 секундээр  шалгарлаа.

 

 

 

Page 2 of 43

Манай facebook хуудсаар зочлоорой

Go to top