шилэн данс

 Энд өргөдөл гомдол
   хүлээн авч байна.
 

Эрхэмлэх үнэт зүйл

Манай байгууллагын эрхэмлэх үнэт зүйл бол тус байгуулагад ажиллаж буй нийт ажилтан, ахмад үе, тэдний бий болгож бүтээсэн соёл байгууллага хамт олон . . .

Дэлгэрэнгүй...

Үйл ажиллагааны ил тод байдал

Орон нутгийн өмчийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах зорилгоор төсвийн удирдлагыг хэрэгжүүлэх шийдвэр, үйл ажиллагаа ил тод . . .

Дэлгэрэнгүй...

Худалдан авах ажиллагаа

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангахтай холбогдсон  . . .

Дэлгэрэнгүй...

Ажлын байр

Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас . . .

Дэлгэрэнгүй...

Мэдээ мэдээлэл

“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудын удирдлага, инженер техникийн ажилчдад НТГ, “JICA-аас мэдээлэл хийлээ. Энэ үеэр дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгслээс их хэмжээгээр ялгарч буй хар утааг бууруулахад Жайкагийн төслөөр туршигдаж байгаа дизелийн тортогийн утаа шүүх DPF шүүлтүүрийн  талаар мэдээлэл хийсэн. Мэдээллийг Японы Жайкагийн төслийн багийн удирдагч Комори Масанори хийж автобуснаас ялгарах хөө тортогжилтыг бууруулах төслийн явц үр дүнг танилцуулсан юм. Нийтийн тээврийн 24 автобусанд хөө тортогийг бууруулах  DPF шүүлтүүр суурилуулж туршилт хийхэд хар утааг (PM) 97% хүртэл бууруулж байна гээд шүүлтүүр цэвэрлэх цехэд автобусанд нэмэлтээр суурилуулсан шүүлтүүрийн ашиглалтыг харуулав.

Шүүлтүүрийн бохирдлыг автобусан дотор суурилуулсан хяналтын дэлгэцээр тогтмол хянаж, бохирдсон шүүрийг тусгай зориулалтын цахилгаан зууханд хийж өндөр хэмд шатааж цэвэрлэн хар утааг жигнэж хэмжиж  байна. Автобусны шүүлтүүрээс өдөрт   дунджаар 175гр хар утаа (PM) ялгардаг. Сарын хэмжилтийн дүнгээр тооцоход туршилтанд хамрагдсан  25 автобуснаас ялгарах 66.4 кг  хөө тортгийг агаарт хаягдахаас сэргийлж чадсан. Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж буй их багтаамжийн бүх автобусанд энэхүү шүүлтүүрийг суурилуулсан тохиолдолд хар утааны жилийн ялгарлыг 43.8 тонноор бууруулах боломжтой гэв.

“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын баг тамирчид Нийслэлийн нийтийн тээврийн салбарын 2018 оны аварга шалгаруулах тэмцээнд дэд байр эзэлж, мөнгөн медаль хүртлээ. Тамирчид нийтийн тээврийн 20 гаруй байгууллагын тамирчидтай хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөж 6 төрөлд 1 алт, 5 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн.

 “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын захирал Г.Төмөрбаатар, нийтийн тээврийн байгууллагуудын удирдлагуудын хамт шагналыг  гардуулан өгсөн.  Нийт тамирчдаас спортын амжилтаараа нэгтгэлийн 2 дугаар баазын тоо бүртгэгч Ч.Оюун-Эрдэнэ шалгарч “Шилдэг тэгш тоглогч”-оор, 1 дүгээр баазын засварчин Д.Мягмарнаран “Шилдэг хаалгач”-аар, 2 дугаар баазын шалгагч Д.Уянга сагсан бөмбөгийн төрөлд “Шилдэг довтлогч”-оор шалгарлаа.

Тэмцээнд оролцсон нийт тамирчиддаа баяр хүргэж, ажилд нь амжилт, амьдралд нь сайн сайхныг нэгтгэлийн удирдлага хамт олноос хүргэж байна.

 

 

Нийтийн тээврийн үйлчилгээг гүйцэтгүүлэх гэрээтэй ажилладаг аж ахуйн нэгж байгууллагуудын 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл хангасан байдалд Нийслэлийн тээврийн газар, Нийслэлийн онцгой байдлын газраас шалгалт хийлээ.

Шалгалтын үеэр нийтийн тээврийн стандарт, техникийн бүрэн байдал, хөдөлмөр хамгаалал аюулгүй байдал, гал унтраах багаж хэрэгслийн бүрдэл, ус цахилгаан дулааны шугамын засвар шинэчлэлт, дулаалга, гэрэлтүүлэг, өвлийн хувцасны хангалт  , чирэгч автомашинтай эсэх зэрэг нийт 14 үзүүлэлтээр өвөлжилтийн бэлтгэлийг шалгаж, заавар зөвлөмж өгсөн. 

Ажлын хэсгийнхэн  “Зорчигч тээврийн нэгтгэл” –ийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөөний дагуу авсан арга хэмжээ, үр дүн, нийтийн  тээврийн хэрэгслийн гражийн засвар, дулаалга, сэлбэг хэрэгслийн нөөц, өвлийн улирлын шатахуун, тослох материалын нөөцлөлт,  иргэдэд найдвартай үйлчлэх нөхцлийг бүрдүүлсэн эсэхийг шалгаж дүгнээд бүрэн хангалттай үнэлгээ өглөө.

Шалгалтын дараа “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн удирдлага, ажил хариуцсан ажилтнууд иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг үзүүлэхэд учирч буй хүндрэлийн талаар ажлын хэсгийнхэнд танилцуулж хамтран ярилцаж санал солилцлоо.

 

“Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн “Нарны зам” сургалтын төв сургагч багш, докторант T.Оюундарьтай хамтран  хүний нөөцийн ажилтнуудад  сургалт зохион байгууллаа. Сургалтаар хүний нөөцийн ажилтнууд хүн таних чадварыг эзэмшсэн байх ёстой. Нийтийн тээврийн байгууллагад харилцааны болон техникийн ур чадварыг бүрэн эзэмшсэн хүнийг ажилд авах нь чухал.Ажилчдын ажлын үзүүлэлтийг тоогоор гаргаж, баримтанд түшиглэж ажиллах нь зүйтэй. Хэрэгцээнд суурилсан урамшууллын тогтолцоо нь чадварлаг боловсон хүчнийг тогтвор суурьшилтай ажиллуулах үндэс болдог.

Байгууллагад асуудлыг зөв өнцгөөс хардаггүй сөрөг хандлагатай нэг хүн байхад бусад ажилтнуудын сэтгэл оюуныг гэмтээж байдаг. Хувь хүний суурь хүмүүжлийг өөрчлөхөөс  илүү ур чадварыг нь бүрэн дайчилсан ажилд томилох нь чухал. Аль нэг ажлын байранд хүн тогтохгүй дахин дахин солигдож байгаа тохиолдолд тухайн ажил дээр хамгийн удаан амжилттай ажилласан хүнийг сонгох нь зөв. Ажлын байрны сэтгэл ханамжид анхаарах нь ажлын үр бүтээмжийг дээшлүүлэх гол үзүүлэлт болно зэрэг олон мэдээллийг өгсөн. Оролцогсод харилцан санал бодлоо солилцож хамтран ярилцлаа.

“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ -ын баг тамирчид Нийслэлийн нийтийн тээврийн салбарын 2018 оны аварга шалгаруулах наадмын шатар, теннис, дартс, гар бөмбөгийн тэмцээнд амжилтын буухиагаа үргэлжлүүлэн алт, мөнгө, хүрэл медалийн болзол хангалаа.

Нийт 7 төрлөөр зохион байгуулагдаж буй тэмцээнд нийтийн тээврийн 20 гаруй байгууллагын тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байгаа юм. Ширээний тенннисний тэмцээнд “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн 2 дугаар баазын тоо бүртгэгч Ч.Оюун-Эрдэнэ алт, нэгтгэлийн аж ахуйн менежер Ч.Цацралт-Од нар мөнгөн медалийн болзол хангасан. Шатрын тэмцээнд 2 дугаар баазын ТҮА-ны ахлах инженер  Д.Мөнхзул, татах дэд станцын цахилгаанчин  С.Сүхням нар мөнгөн медаль хүртэж, 2 дугаар баазын хэсгийн дарга Г.Цэрэнтогтох ахлагчтай баг дартсны тэмцээнд 3 -р байрт орлоо.

Гар бөмбөгийн эмэгтэй тамирчид  хүрэл медалийн болзол хангалаа.Амжилтын буухиаг үргэлжлүүлсэн нийт тамирчиддаа баяр хүргэж, спортын өндөр амжилтыг хамт олноос нь хүсье.

 

Page 10 of 49

Манай facebook хуудсаар зочлоорой

Go to top