шилэн данс

 Энд өргөдөл гомдол
   хүлээн авч байна.
 

Эрхэмлэх үнэт зүйл

Манай байгууллагын эрхэмлэх үнэт зүйл бол тус байгуулагад ажиллаж буй нийт ажилтан, ахмад үе, тэдний бий болгож бүтээсэн соёл байгууллага хамт олон . . .

Дэлгэрэнгүй...

Үйл ажиллагааны ил тод байдал

Орон нутгийн өмчийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах зорилгоор төсвийн удирдлагыг хэрэгжүүлэх шийдвэр, үйл ажиллагаа ил тод . . .

Дэлгэрэнгүй...

Худалдан авах ажиллагаа

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангахтай холбогдсон  . . .

Дэлгэрэнгүй...

Ажлын байр

Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас . . .

Дэлгэрэнгүй...

Мэдээ мэдээлэл

“Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн захирал Г.Төмөрбаатар 1 дүгээр баазын үйл ажиллагаатай танилцаж холбогдох хэлтэс, албадын дарга нарт  даалгавар чиглэл өгч, биелэлтийг нь эргэн танилцуулахыг үүрэг болголоо.  

2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд хийгдэж буй зам засвар тохижилтын ажилтай танилцаж, гүйцэтгэлд нь тогтмол хяналт тавьж ажиллахыг зөвлөсөн. Ажил хариуцсан ажилтнуудад борооны усанд эвдэрсэн байгууллагын ойролцоох нийтийн эзэмшлийн зам талбайг засаж, ногоон байгууламжийн зэрлэгийг зулгаан, нэгтгэл, баазын цэвэрлэгээг сайжруулж,  агааржуулалтын системийг шинэчлэн, биеийн тамирын заалны дээврийг засварлан, гражийн засварыг хийж, хайс хашлагыг тэгшлэн, байгууллагын гадна, дотно тохижилт, харуул хамгаалалт, ажилчдын хувцас жигдрэлтэнд анхаарч ажиллах чиглэлийг өгсөн юм. Энэ үеэр ажлын зохион байгуулалт, дэг журмыг сайжруулахыг нийт хэлтэс албадад онцгойлон анхааруулав. 

                                                              

 “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ, Нийтийн тээврийн газар, Замын цагдаагийн албатай хамтран иргэдийг замын хөдөлгөөнд соёлтой оролцон өөрийн болон бусдын  амь насыг аврахыг уриалсан зурагт хуудсыг иргэд олноор зорчдог нийтийн тээврийн үйлчилгээний автобусны зааланд байршууллаа.

Энэ ажлын хүрээнд  “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн 1,2, 3 дугаар баазын нийт 160 том оврын автобусанд 320 ширхэг  “Суудлын бүс таны хайртай хүмүүсийн амь насыг аварна” гэсэн зөвлөмж бүхий зурагт хуудсыг наасан.

Тээврийн хэрэгслээр зорчигч,замын хөдөлгөөнд оролцож байх үед тухайн хүний бие бүхэлдээ идэвхитэй хөдөлгөөнд ордог. Иргэн та автомашинд суусан үед суудлын бүсээ заавал бүслэн, том оврын автобусанд бол зориулалтын бариулаас барьж, буухдаа араар нь тойрч гарах хэрэгтэй. Хамгийн багаар тооцоход 20 км/цагийн хурдтай яваа тээврийн хэрэгсэлд суусан 60 кг жинтэй хүнд осол гарч мөргөлдөх үед  үйлчлэх хүч нь 350-450 кг жин болж хувирдаг. Харин 100 км цагийн хурдтай явж байгаа автомашинаас  хатуу хучилттай зам дээр шидэгдэх тохиолдолд 10 давхар барилгаас унасантай тэнцэх хэмжээний хүч үйлчилдэг байна.

Иргэн та бүсээ заавал бүсэлж, автобусны бариулаас барьж зорчоорой

                                                                    

 

 

“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Дотоод хяналт шалгалтын хэлтсээс санаачлан “Хүүхдийн ертөнцөд өнгө нэмье” аяныг  нэгтгэл, 1, 2 дугаар баазуудын захиргаа удирдлага, инженер техникийн ажилчдын дунд зохион байгуулахаар боллоо. Энэхүү аян нь  хүүхдүүд чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, сурч боловсрох, сэтгэхүйг хөгжүүлэх,  танин мэдэхүйн орчинг бүрдүүлэх, зөв төлөвшил олгох ач холбогдолтой.

 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 25-ныг дуустал сарын хугацаанд аян өрнөнө. Аяны хүрээнд ажилчид дууны, үлгэрийн, түүхийн буддаг, зурагт ном, оюуны, спортын,  зөөлөн тоглоом гэх мэт   эрүүл ахуй, чанарын шаардлагад нийцсэн сэтгэлийнхээ бэлгийг хүүхдүүдэд хандивлах боломжтой. Хандивын ном, тоглоомыг “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын хамтран ажилладаг 94 дүгээр цэцэрлэг болон 2 дугаар баазын ажилчдын  “Бүтээлч багачууд” цэцэрлэгийн хүүхдүүдэд хүлээлгэн өгөх юм.

 Аяныг нээж “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын захирал Г.Төмөрбаатар үг хэллээ. Тэрбээр ДХШХ-ээс зохион байгуулж байгаа аянд идэвхитэй оролцон хүүхдүүдэд туслахын зэрэгцээ өвөлжилтийн бэлтгэлийг сайн хангаж, ажлын зохион байгуулалт, дэг журмыг сайжруулахыг үүрэг болгосон.

Дараа нь аяны шилжин явах тугийг 1 дүгээр баазын удирдлагуудад ДХШХ-ийн дарга Д.Отгонсүрэн  гардуулан өгөхдөө “ДХШХ хяналт шалгалт хийхээс гадна нийгмийн сайн сайхны төлөө, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулж, бусдад туслах үүрэгтэй. Тиймээс энэ аяныг өрнүүлж байгаа бөгөөд   айл өрх, хүн бүрт бусдад туслах сэтгэл, хүүхдүүдэд өгөх илүү тоглоом, ном байдаг. Ирээдүй хойч болсон багачуудаа амарч, сурч, тоглох, ертөнцийг танин мэдэхэд нь тусалж сэтгэлийн зүрхнээсээ аяндаа нэгдэнэ гэдэгт  итгэлтэй байна. Хамтдаа  “Хүүхдийн ертөнцөд өнгө нэмье” гэсэн юм.  

 

“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын 2 дугаар баазын дарга Д.Батбаярыг соёл урлагийн салбарыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж Монгол Улсын Засгийн газрын шагнал Соёлын тэргүүний ажилтнаар  шагнав. Шагналыг хамт олноо төлөөлж “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын захирал Г.Төмөрбаатар, Б.Даваасүрэн, баазын инженер техникийн ажилтнуудын хамт гардуулан  өгсөн.

 Шагнал гардуулах үеэр “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын захирал Г.Төмөрбаатар “Хамт олноо манлайлж, зөв зохион байгуулж ажиллахын зэрэгцээ соёл урлагийн салбарт сэтгэл зүрхээ зориулан олон сайхан дууг үзэгч олноо хүргэж, байгууллагын ажилчдын дунд зохиогддог арга хэмжээг амжилттай удирдан зохион байгуулан, нийтийн тээврийн салбарынхны нэрийг өндөрт өргөж явдагт  талархдаг болохыг уламжилсан.  Д.Батбаяр нь:

* Нийслэлийн уртын дууны уралдааны тэргүүн байрын шагнал

* Авьяаслаг Алтайчууд тэмцээний шилдэг оролцогч

* 2013 оны “Халиун нутаг, Халиун өлгий минь” уран бүтээлийн цомог

* 2016 онд “Домгийн цэнхэр Халиун” бие даасан тоглолт  

* 2017 онд “Сэтгэлийн хоймор, Миний Алтай” уран бүтээлийн аялан тоглолт

* 2018 онд  “Хүүгийн бодол” шинэ цомог

тус тус гаргасан уран бүтээлч юм. Шинэхэн Соёлын тэргүүний ажилтандаа “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ -ын удирдлага, хамт олноос нь уран бүтээлийн болоод ажлын улам өндөр амжилтыг хүсэн Урлагийн тэнгэр Янжинлхам бурхан мөнхөд ивээг гэсэн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж байна.

 

 

“Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн захирал Г.Төмөрбаатарын өгсөн үүрэг даалгаврын дагуу хөдөлмөр аюулгүй байдлын алба, инженер техникийн ажилчид хамтран 1 дүгээр баазын Удирдлагын төвийн байрны халаалтын системийн 240 м ф50 шугамыг шинэчилж  байна. Байгууллагын өөрийн хөрөнгө, нөөц бололцоонд тулгуурлан хийж буй энэхүү ажлын хүрээнд дулааны шугамын хучилтын хавтанг авч, лаг шороог зөөн, хуучирч муудсан шугамыг сольж, дулаалах ажлыг хийж байна.  

2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд кузов цехийн халаалтын системийн магистрал шугаманд 35 м хоолой сольж, 2 дугаар конторын нимгэрч муудсан шугамыг хэсэгчилэн солилоо.Мөн засвар үйлчилгээний станц болон кузов засварын барилгын урдуур явж байгаа борооны ус зайлуулах шугамын урсгал засварын ажлыг хийж доторх лагийг цэвэрлэж дээр нь байсан решотик төмөр нурж унасныг засварлаж гагнасан. Ингэснээр автобус чөлөөтэй орж гарах боломж бүрдсэн юм.

 

Page 9 of 43

Манай facebook хуудсаар зочлоорой

Go to top