шилэн данс

 Энд өргөдөл гомдол
   хүлээн авч байна.
 

Эрхэмлэх үнэт зүйл

Манай байгууллагын эрхэмлэх үнэт зүйл бол тус байгуулагад ажиллаж буй нийт ажилтан, ахмад үе, тэдний бий болгож бүтээсэн соёл байгууллага хамт олон . . .

Дэлгэрэнгүй...

Үйл ажиллагааны ил тод байдал

Орон нутгийн өмчийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах зорилгоор төсвийн удирдлагыг хэрэгжүүлэх шийдвэр, үйл ажиллагаа ил тод . . .

Дэлгэрэнгүй...

Худалдан авах ажиллагаа

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангахтай холбогдсон  . . .

Дэлгэрэнгүй...

Ажлын байр

Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас . . .

Дэлгэрэнгүй...

Мэдээ мэдээлэл

“Зорчигч тээврийн нэгтгэл“ ОНӨААТҮГ-ын захирал Г.Төмөрбаатарын өгсөн үүрэг чиглэлийн хүрээнд  2018-2019 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл хангах ажлын удирдамжийг 1,2дугаар  баазуудад хүргүүлсэн. Энэ удирдамжийн хүрээнд 1, 2 баазын инженер техникийн ажилчид нийтийн тээврийн стандартын хэрэгжилтийг ханган, зам тээврийн осол зөрчил, үйлчилгээний санал гомдолгүй ажиллах, техникийн аюулгүй байдал, хөдөлгөөний соёл, сахилга бат хариуцлагыг дээшлүүлэх ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна.

 Энэ ажлын хүрээнд зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллагсадыг ажлын хувцас, цагаан цамц, хантаазаар жигдрүүлэн, жолоочийг зураг, нэрийн хуудастайгаар үйлчилгээнд гаргаж байна. Автобусны суудлын бүрээсийг угааж, зорчигчдын суудал, түшлэг, бариулыг арчиж цэвэрлэн, бэхэлгээг тогтмол шалгаж аюулгүйн байдлыг хангав. Мөн жолоочийн харах боломжийг хязгаарласан нэмэлт толь, хөшиг, цацгийг бүрэн авахуулж, нийт жолооч нарт аюулгүй байдлын зааварчилгаа, зөвлөгөөг тогтмол өгсөн. 1 дүгээр бааз 60 автобусны суудлын бүрээсийг угаан сольж, нийт тэргэнд үзлэг шалгалт хийн зөрчлийг арилгуулсан. 2 дугаар бааз хичээлийн шинэ жилийн бэлтгэлийг хангах 15 ажлын төлөвлөгөө гарган, 2 удаа нэгдсэн үзлэг шалгалт зохион байгууллаа.

                   

     Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын “Нарны зам” сургалтын төвөөс 1 дүгээрбаазын жолооч нарт11 дүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхлэх Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэм,  Зөрчлийн тухай хууль, нийтийн тээврийн стандарт, харилцаа хандлага ёс зүйн чиглэлээр  2 ээлжээр 4 удаагийн сургалт зохион байгуулж 225 жолооч хамрагдлаа.

      Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэмд орсон нэмэлт 27 өөрчлөлтийг заалт тус бүрээр тайлбарлан нийтийн тээврийн жолооч нарт хамаарах голлох заалтыг онцлон танилцуулсан. Энэ үеэр Хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн албанаас нийт жолооч 59 шалгагчид ажлын байрны зааварчилгаа өглөө. 

 

 

1. “Замын зэргэлдээх нутаг дэвсгэр, ялангуяа явган хүний хөл хөдөлгөөн ихтэй үзвэр, худалдаа, үйлчилгээний талбай зэрэг газарт цагт 20 км-ээс илүү хурдтай явахыг хориглоно”

2. Хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учирсан байж болзошгүй ослын үед тусламж үзүүлэх, цагдаагийн байгууллагад мэдэгдэх, осол, байгалийн гамшиг болон бусад аюул, эрсдэлд өртөж болзошгүй нь илэрхий байдалтай зогссон жолоочийн дохиогоор зогсож, тусламж үзүүлнэ

3. Хүүхэд залуус замын хөдөлгөөнд оролцохдоо чихэвч зүүх, гар утсаар ярих, тоглох,  дугуйт тэшүүр, түүнтэй ижил төстэй, биеийн тамир, спорт, тоглоомын зориулалттай хэрэгсэлтэй зорчих хэсгээр явахыг хориглосон

4. Жолооч гэр хороолол болон хотхон дотор гүйцэж түрүүлэх үйлдэл хийхийг хориглоно.

5. Жолооч явган хүний гарцаар гарч байгаагаас гадна мөн гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.

6. “Хүүхэд тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэл" таних тэмдэг бүхий автобуснаас хүүхэд буулгах, түүнд суулгах үедээ ослын дохионы гэрлээ асааж байх, тус автобусанд ойртон ирсэн жолооч хурдаа хасаж анхаарал болгоомжтой явах, хүүхдүүд зам хөндлөн гарч байвал зогсож өнгөрүүлнэ

7. Замын хөдөлгөөнд жагсаалаар оролцож яваа хүүхдийн тоо дөчөөс олон бол жагсаалын зөвхөн урд болон ардаас гадна дунд хэсэгт нь насанд хүрсэн хүн хамгаалж явна.

8. Хүүхэд тээвэрлэх автобусан доторх суудал бүрийг хамгаалах бүсээр тоноглосон байна.

9. Долоон нас хүрээгүй хүүхдийг насанд хүрсэн харгалзах хүнгүйгээр тээврийн хэрэгсэлд үлдээхийг хориглоно.

10. 10 хүртэлх насны хүүхдииг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана.

11. Харааны бэрхшээлтэй хүний цагаан таяг нь харанхуй үед гэрэл ойлгодог буюу гэрэлтдэг гадаргуутай байна.

12. Явган зорчигчийн гэрлэн дохио харааны бэрхшээлтэй хүмүүст явган хүний гарцын байршлыг мэдэгдэх нэмэгдэл дуут дохиотой байж болно.

13. “Тулгуур эрхтний бэрхшээлтэй хүн таних тэмдэг бүхий тээвриин хэрэгсэл нь замын хориглох тэмдгүүдийн 2.2 «Хөдөлгөөн хориотой», 2.3 «Механикжсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хориотой», 2.28 «Удаан зогсох хориотой» тэмдгүүдийн үйлчлэлд хамаарахгүй.

14. “Сонсголын бэрхшээлтэй жолооч”-иин Таних тэмдгийн дүрсийг “цэнхэр дэвсгэртэй дөрвөлжин дотор цагаан өнгөөр сонсголын бэрхшээлийг илэрхийлэх олон улсын дүрсэн тэмдэглэгээг зурна”

15. Өөрийн үйлдлийг хянах чадваргүй хөгжлийн бэрхшээлтэй /сэтгэцийн өвчтэй/ хүнийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй.

16. Зогсож байгаа тээврийн хэрэгслээс зорчих хэсэг талд ачаа буулгах, ачих, тэр талын цонхоор биеэ болон бусад зүйл гаргахыг тээврийн хэрэгслээр зорчигчид хориглоно

17. Автобусаар зорчигчийн аюулгүй байдлыг хамгаалах үүднээс хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно.

18. Зорчигчийг суурин газрын доторх чиглэлийн тээврийн хэрэгслээр тээвэрлэхээс бусад тохиолдолд зогсоогоор нь тээвэрлэхийг хориглосон байна.

19. Хот хоорондын болон аялал, жуулчлалаар явах автобусан доторх суудал бүрийг хамгаалах бүсээр тоноглосон байна.

20. Жолоочийн өвөр дээр, эсвэл суудлын ба ачааны автомашины жолоочийн бүхээгт зорчигчийн өвөр дээр хүн тээвэрлэх, өөрийн үйлдлийг хянах чадваргүй (согтуурсан, мансуурсан гэх мэт) хүнийг урд суудалд, эсвэл жолоочоос өөр харгалзаж хамгаалах хүнгүйгээр тээвэрлэхийг хориглоно.

21. “Харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд малыг замын дагуу тууж явахыг хориглолоо. Зайлшгүй тохиолдолд замын дагуу хоёр тийш тээврийн хэрэгсэл ирэх зүгт гэрэл (дэнлүү) буюу гэрэл ойлгуур барьсан хүн хашиж гаргана”

22. Мопедын жолоочид хамгаалах малгай өмсөх, мөн хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй

23. Суудлын таксинд нэгдүгээр эгнээгээр зорчино.

24. Зарим уулзварт баруун гар тийш эргэх тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнийг байнгын нээлттэйгээр зохион байгуулах эрх зүйн зохицуулалттай

25. Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна.

26. Нийтийн тээврийн автобус, троллейбуснууд буудлын талбай руугаа бүрэн гүйцэд орж зогсож байхыг үүрэг болгосон байна.

27. Уулзварыг бүрэн гүйцэд нэвтрэн гарах боломжийг хязгаарласан түгжрэл, саатал бий болсон үед жолооч уулзвар руу орохыг хориглосон байна.

 

 

                                                                       

 

 

 

Нийтийн тээврийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан 3 дугаар баазын Хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтан  А.Серикбол төрийн дээд одон Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдсаныг Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын захирал Г.Төмөрбаатар, удирдлагуудын хамт  гардууллаа.

Тэрбээр улсад 18, нийтийн тээврийн салбарт 10 жил үр бүтээлтэй ажиллаж нийтийн тээврийн стандартыг хэрэгжүүлэх, техникийн бүрэн байдлыг хангах, санал гомдол, осол зөрчлийн тоог бууруулахад анхаарч, хамт олноо манлайлан ажилласаар ирсэн нэгэн юм.

 Шагнал гардуулах үеэр “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын хамт олноос нь ажил, амьдралд нь эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөж амжилтын буухиагаа улам ахиулан ажиллахыг хүсэн ерөөлөө.

    

“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн албанаас Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль, Байгууллагын дотоод журам,  ажлын байрны аюулгүй ажиллагааны зааврыг нэгтгэл, 1 дүгээр баазын захиргааны болон инженер техникийн ажилтан жолооч нарт танилцуулав.

Жолоочийн аюулгүй ажиллагааны зааварт шөнийн цагт эсрэг урсгалын машины гэрлийн ойлтоос сэргийлж гэрлийг тогтмол шилжүүлэх, цахилгаан ба хийн гагнуур хийлгэхдээ аюулгүй байдлыг хангаж ажиллах,  зам хальтиргаатай үед хоорондын зайг барьж явахад байнга анхаарах, автобусанд 2 л-ээс багагүй багтаамжтай гал унтраагуурыг байрлуулж, бензин клонкоос шатахуун авах үедээ жолооч өөрийн биеэр байх зэрэг зөвлөмжийг өгсөн.

Мөн автобусны эд анги техникийн бүрэн байдлыг хангаагүй байхад ажилд гарах, хөдөлгүүр ажиллаж байгаа үед зүүрмэглэх,унтах, автобусны гишгүүр дээр хүн зогсож байхад хөдөлгөөн хийх, утсаар ярих, автобусанд тамхи татах, аюулгүйн бүсээ зүүгээгүй хөдлөхийг хориглох болохыг онцгойлон анхааруулав.

 Осол аваар гарсан үед шуурхай арга хэмжээ авч, удирдлагадаа мэдэгдэн хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн журам, галын аюулгүй ажиллагааны дүрмийг баримтлан, хөдөлмөрийн сахилгыг чанд мөрдөх хэрэгтэйг санууллаа.

Оффисын ажилтнуудын аюулгүй ажиллагааны зааварт компьютерийн дэлгэцнээс 45-60 см зайтай, хөлийг шалан дээр бүтэн тавьж, сандал дээр суухдаа хэт бөхийх, гэдийхээс болгоомжилж 40-45 мнутанд түр завсарлаж цэвэр ус уун, 2 цаг тутамд компьютерийн ард дасгал хөдөлгөөн хийхийг зөвлөв.

 

 

“Зорчигч тээврийн нэгтгэл“ОНӨААТҮГ-ын 2 дугаар бааз, Сонгинохайрхан дүүргийн аврах, гал унтраах 26 дугаар ангитай хамтран Гамшгаас хамгаалах иж бүрэн дадлага сургуулилалт хийлээ.

Энэ үеэр онцгой байдлын албан хаагчид “Гамшгаас хамгаалах тухай”, “Галын аюулгүй байдлын тухай” бусад хуулиудыг хэрэгжүүлэх, тохиолдож болзошгүй осол, гал түймэр гарсан үед хэрхэн ажиллах талаар баазын ажилчдад заавар зөвлөгөө өгч, анхан шатны багаж хэрэгсэлтэй яаж ажиллахыг  газар дээр нь үзүүлсэн. Ингэснээр обьектод урьдчилсан үзлэг шалгалт хийх, ослын үед хамгаалах, аврах үйл ажиллагаанд байгууллагын ажилчид хамтран ажиллах боломж бүрдэх давуу талтай.

“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын захирал Г.Төмөрбаатарын Гамшгаас хамгаалах орон тооны бус, мэргэжлийн анги байгуулах тушаалын хүрээнд байгуулагдсан галын сайн дурын бүлгэмийн гишүүд гал тархалтын сургуулилалтын схем зургийн дагуу  мэргэжлийн аврагчдаас заавар, зөвлөмж авсан юм.

 

Page 7 of 43

Манай facebook хуудсаар зочлоорой

Go to top