шилэн данс

 Энд өргөдөл гомдол
   хүлээн авч байна.
 

Эрхэмлэх үнэт зүйл

Манай байгууллагын эрхэмлэх үнэт зүйл бол тус байгуулагад ажиллаж буй нийт ажилтан, ахмад үе, тэдний бий болгож бүтээсэн соёл байгууллага хамт олон . . .

Дэлгэрэнгүй...

Үйл ажиллагааны ил тод байдал

Орон нутгийн өмчийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах зорилгоор төсвийн удирдлагыг хэрэгжүүлэх шийдвэр, үйл ажиллагаа ил тод . . .

Дэлгэрэнгүй...

Худалдан авах ажиллагаа

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангахтай холбогдсон  . . .

Дэлгэрэнгүй...

Ажлын байр

Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас . . .

Дэлгэрэнгүй...

Мэдээ мэдээлэл

“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын баг тамирчид Нийслэлийн нийтийн тээврийн салбарын 2018 оны аварга шалгаруулах тэмцээнд дэд байр эзэлж, мөнгөн медаль хүртлээ. Тамирчид нийтийн тээврийн 20 гаруй байгууллагын тамирчидтай хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөж 6 төрөлд 1 алт, 5 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн.

 “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын захирал Г.Төмөрбаатар, нийтийн тээврийн байгууллагуудын удирдлагуудын хамт шагналыг  гардуулан өгсөн.  Нийт тамирчдаас спортын амжилтаараа нэгтгэлийн 2 дугаар баазын тоо бүртгэгч Ч.Оюун-Эрдэнэ шалгарч “Шилдэг тэгш тоглогч”-оор, 1 дүгээр баазын засварчин Д.Мягмарнаран “Шилдэг хаалгач”-аар, 2 дугаар баазын шалгагч Д.Уянга сагсан бөмбөгийн төрөлд “Шилдэг довтлогч”-оор шалгарлаа.

Тэмцээнд оролцсон нийт тамирчиддаа баяр хүргэж, ажилд нь амжилт, амьдралд нь сайн сайхныг нэгтгэлийн удирдлага хамт олноос хүргэж байна.

 

 

Нийтийн тээврийн үйлчилгээг гүйцэтгүүлэх гэрээтэй ажилладаг аж ахуйн нэгж байгууллагуудын 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл хангасан байдалд Нийслэлийн тээврийн газар, Нийслэлийн онцгой байдлын газраас шалгалт хийлээ.

Шалгалтын үеэр нийтийн тээврийн стандарт, техникийн бүрэн байдал, хөдөлмөр хамгаалал аюулгүй байдал, гал унтраах багаж хэрэгслийн бүрдэл, ус цахилгаан дулааны шугамын засвар шинэчлэлт, дулаалга, гэрэлтүүлэг, өвлийн хувцасны хангалт  , чирэгч автомашинтай эсэх зэрэг нийт 14 үзүүлэлтээр өвөлжилтийн бэлтгэлийг шалгаж, заавар зөвлөмж өгсөн. 

Ажлын хэсгийнхэн  “Зорчигч тээврийн нэгтгэл” –ийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөөний дагуу авсан арга хэмжээ, үр дүн, нийтийн  тээврийн хэрэгслийн гражийн засвар, дулаалга, сэлбэг хэрэгслийн нөөц, өвлийн улирлын шатахуун, тослох материалын нөөцлөлт,  иргэдэд найдвартай үйлчлэх нөхцлийг бүрдүүлсэн эсэхийг шалгаж дүгнээд бүрэн хангалттай үнэлгээ өглөө.

Шалгалтын дараа “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн удирдлага, ажил хариуцсан ажилтнууд иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг үзүүлэхэд учирч буй хүндрэлийн талаар ажлын хэсгийнхэнд танилцуулж хамтран ярилцаж санал солилцлоо.

 

“Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн “Нарны зам” сургалтын төв сургагч багш, докторант T.Оюундарьтай хамтран  хүний нөөцийн ажилтнуудад  сургалт зохион байгууллаа. Сургалтаар хүний нөөцийн ажилтнууд хүн таних чадварыг эзэмшсэн байх ёстой. Нийтийн тээврийн байгууллагад харилцааны болон техникийн ур чадварыг бүрэн эзэмшсэн хүнийг ажилд авах нь чухал.Ажилчдын ажлын үзүүлэлтийг тоогоор гаргаж, баримтанд түшиглэж ажиллах нь зүйтэй. Хэрэгцээнд суурилсан урамшууллын тогтолцоо нь чадварлаг боловсон хүчнийг тогтвор суурьшилтай ажиллуулах үндэс болдог.

Байгууллагад асуудлыг зөв өнцгөөс хардаггүй сөрөг хандлагатай нэг хүн байхад бусад ажилтнуудын сэтгэл оюуныг гэмтээж байдаг. Хувь хүний суурь хүмүүжлийг өөрчлөхөөс  илүү ур чадварыг нь бүрэн дайчилсан ажилд томилох нь чухал. Аль нэг ажлын байранд хүн тогтохгүй дахин дахин солигдож байгаа тохиолдолд тухайн ажил дээр хамгийн удаан амжилттай ажилласан хүнийг сонгох нь зөв. Ажлын байрны сэтгэл ханамжид анхаарах нь ажлын үр бүтээмжийг дээшлүүлэх гол үзүүлэлт болно зэрэг олон мэдээллийг өгсөн. Оролцогсод харилцан санал бодлоо солилцож хамтран ярилцлаа.

“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ -ын баг тамирчид Нийслэлийн нийтийн тээврийн салбарын 2018 оны аварга шалгаруулах наадмын шатар, теннис, дартс, гар бөмбөгийн тэмцээнд амжилтын буухиагаа үргэлжлүүлэн алт, мөнгө, хүрэл медалийн болзол хангалаа.

Нийт 7 төрлөөр зохион байгуулагдаж буй тэмцээнд нийтийн тээврийн 20 гаруй байгууллагын тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байгаа юм. Ширээний тенннисний тэмцээнд “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн 2 дугаар баазын тоо бүртгэгч Ч.Оюун-Эрдэнэ алт, нэгтгэлийн аж ахуйн менежер Ч.Цацралт-Од нар мөнгөн медалийн болзол хангасан. Шатрын тэмцээнд 2 дугаар баазын ТҮА-ны ахлах инженер  Д.Мөнхзул, татах дэд станцын цахилгаанчин  С.Сүхням нар мөнгөн медаль хүртэж, 2 дугаар баазын хэсгийн дарга Г.Цэрэнтогтох ахлагчтай баг дартсны тэмцээнд 3 -р байрт орлоо.

Гар бөмбөгийн эмэгтэй тамирчид  хүрэл медалийн болзол хангалаа.Амжилтын буухиаг үргэлжлүүлсэн нийт тамирчиддаа баяр хүргэж, спортын өндөр амжилтыг хамт олноос нь хүсье.

 

“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ 2017 оны ажлын үзүүлэлтээр  хамт олноо манлайлсан 1,2 дугаар баазын нийт 40 инженер техникийн ажилтан, жолооч, засварчдыг байгууллагын зардлаар Хөвсгөлд амраалаа.

Үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл нийслэлийн иргэддээ үйлчилдэг жолооч, техникийн бүрэн байдлыг хангахын төлөө ажилладаг инженер техникийн ажилчид, засварчид  эрүүл агаарт гарч, тэмцээн уралдаанд оролцон цагийг хөгжилтэй өнгөрөөсөндөө сэтгэл дүүрэн байлаа.    

Аялах эрхийн бичгээр авсан ажилчид нь хариуцсан  ажилдаа үр бүтээлтэй ажиллан, шинийг санаачилан, нийтийн тээврийн стандартыг мөрдөн, ажлын цаг ашиглалтыг сайжруулж, зам тээврийн осол зөрчил,санал гомдол, цаг рейсийн зөрчил гаргахгүй байхад анхаарч ажилласан юм.

 

Page 6 of 44

Манай facebook хуудсаар зочлоорой

Go to top