шилэн данс

 Энд өргөдөл гомдол
   хүлээн авч байна.
 

Эрхэмлэх үнэт зүйл

Манай байгууллагын эрхэмлэх үнэт зүйл бол тус байгуулагад ажиллаж буй нийт ажилтан, ахмад үе, тэдний бий болгож бүтээсэн соёл байгууллага хамт олон . . .

Дэлгэрэнгүй...

Үйл ажиллагааны ил тод байдал

Орон нутгийн өмчийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах зорилгоор төсвийн удирдлагыг хэрэгжүүлэх шийдвэр, үйл ажиллагаа ил тод . . .

Дэлгэрэнгүй...

Худалдан авах ажиллагаа

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангахтай холбогдсон  . . .

Дэлгэрэнгүй...

Ажлын байр

Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас . . .

Дэлгэрэнгүй...

Мэдээ мэдээлэл

Сар шинийн баярт зориулсан “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн хүчит 32 бөхийн барилдаан боллоо. Барилдааныг НИХТ, “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн захирал Г.Төмөрбаатар нээж үг хэлэв. Урилгаар МУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн, улсын тонж манлай засуул Д.Цогзол, МУ-ын гавьяат жүжигчин, улсын засуул Б.Мөнхбаатар нар оролцлоо. 
Барилдаанд аймгийн начин 1, сумын заан 8, сумын начин 2 бөх оролцсон нь барилдааныг өрсөлдөөнтэй болголоо. Шөвгийн 4-т аймгийн начин С.Цогтсүмбэр, сумын заан Л.Буян-Орших, сумын заан Б.Эрдэнэлхагва, сумын начин Г.Оргилсайхан нар үлдснээс Дорнод аймгийн Халх гол сумын харьяат аймгийн начин С.Цогтсүмбэр түрүүлж, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат сумын заан Б.Эрдэнэлхагва үзүүрлэлээ. Энэ үеэр “Уран барилдаан”-ы шагналыг Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос 2 дугаар баазын залуу бөх Г.Цэрэнбатад гардууллаа.

“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын 1,2 дугаар баазын 6 засварчинг “Хаан чадвар” сургалтын төвд автын цахилгаан засварчин, компьютер оношилгооны мэргэшүүлэх сургалтанд хамруулж байна. Сургалтыг олон жилийн туршлагатай Японд мэргэшсэн, магистр, Монгол Улсын зөвлөх инженер багш Н.Давааням удирдан явууллаа.  Сургалт нь 20% онолын хичээл танхимд, 80% дадлагын хичээлийг "Хаан чадвар" сургалтын төвийн авто засварын газарт дадлагын тусгай стенд болон автомашин дээр хийнэ.
Автомашины цахилгааны гэмтлийг оношилж засварлах, компьютер оношилгоог бие даан хийх чадвар эзэмшүүлэхээс гадна өөрийгөө хөгжүүлэх арга барилд сургана.
Тус сургалтын төвөөс гаргасан мэргэжлийн 20000 орчим үгтэй Англи-Монгол толь бичиг болон сургалтын материалаар хангаж мэргэжлийн үнэмлэх, зэрэг, сертификат олгох юм.

Монголчууд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойн өдөрт зориулсан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх шигшмэл, чансаа өндөр 128 бөхийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, Ховд бөхийн дэвжээ, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын бөх Монгол Улсын харцага О.Хангай түрүүлж Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг гардан авлаа.

Мөн Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ойгоор  “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-аас төрийн дээд одон медальд тодорхойлсноор ажлын амжилт бүтээлээрээ шалгарч Г.Сарантуяа, ахмад жолооч Ц.Ганбаатар, Ц.Цогбадрах, Б.Машбат нар Хөдөлмөрийн хүндэт медалиар энгэрээ мялаасныг Хан-Уул дүүргийн удирдлагууд гардуулан өгөв.

 Уран мэх, ур чадвар, хүч чадлаараа гайхагдсан Монгол Улсын харцага О.Хангай,  Хөдөлмөрийн хүндэт медалиар энгэрээ мялаасан ажилтнууддаа “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын удирдлага хамт олноос ажлын амжилт,амьдралын сайхан бүхнийг хүсэн ерөөж байна

“Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн хамт олон 2018 оноо амжилт бүтээл дүүрэн үдэж байна. Шинэ оны босгон дээр “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн хамт олон дундаас 2 дугаар баазын контактын сүлжээний инженер Б.Баатарцогт Улаанбаатар хотын Хөдөлмөрийн аварга инженерээр, 1 дүгээр баазын жолооч Т.Алтанбагана нар  Улаанбаатар хотын Хөдөлмөрийн аварга жолоочоор тодорлоо.

 Нийслэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, үр дүнгээрээ манлайлж ажилласаныг үнэлж “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн ажилтнуудыг Нийслэлийн 2018 оны “Хөдөлмөрийн аварга”-аар тодруулсан юм.

Т.Алтанбагана нь нийтийн тээврийн салбарт 30 жил ажиллахдаа  нийслэлийн зорчигчдод  маршрутын дагуу шугамын цаг, рейс, графикийг чанд баримтлан, хөнгөн шуурхай, соёлч боловсон үйлчилж 2018 оны эхний 11 сарын дүнгээр нийслэлийн 15 чиглэлд нийт 284 хоног ,1975 цаг шугамын үйлчилгээнд ажиллаж, цагийн даалгавраа 134% биелүүлсэн байгууллага хамт олны дунд нэр хүндтэй ажилтан.

 Б.Баатарцогт нь 1987 онд ашиглалтанд орсон цахилгаан хангамж, контактын сүлжээний тусгай эд ангиуд болон тусгаарлагчууд 30 жилд их засвар хийгдээгүй ашиглагдаж байсныг, 2018 онд дотооддоо үйлдвэрлэх ажлыг зохион байгуулсан.  ДСП-1200, ДСП-1700, ИП, ИП-2 тусгаарлагчуудыг  2150 ширхэг, ИП-2 тусгаарлагч 1066 ширхэг, контактын сүлжээний автомат сум, уулзварын сум, огтлолцол нийт 23 ширхэгийг тус тус шинээр хийн шугаманд гарч байгаа троллейбусны цахилгаан хангамжийн найдвартай ажиллагааг ханган ОХУ-н зах зээлээс өндөр үнээр авдаг сэлбэг материалыг дотооддоо үйлдвэрлэн шугамын үйлчилгээнд ашиглаж байгаа  чадварлаг инженерүүдийн нэг юм.

 Хөдөлмөрийн аваргаар шалгарсан хоёр ажилтандаа ажлын амжилт,амьдралын сайхан бүхнийг нэгтгэлийн удирдлага, хамт олны зүгээс хүргэж байна.

 

 

 

 

 

“Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн хамт олон  2018 онд хийж бүтээсэн ажлаа дүгнэн шилдгүүдээ шалгаруулж, шинэ жилээ тэмдэглэлээ.

Шинэ жилийн арга хэмжээг НИТХ-ын төлөөлөгч, “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн захирал Г.Төмөрбаатар нээж үг хэлсэн.  Тэрбээр “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын хамт олон Нийслэлийн тээврийн газартай байгуулсан гэрээний үүргийн биелэлтийг сар бүр 94% биелүүлж, байгууллагынхаа үйл ажиллагааны судалгааг хөндлөнгийн байгууллагаар  хийлгэхэд  удирдлагын баг, жолооч, шалгагч нарын хамтын ажиллагааг бүрэн хангалттай гэж дүгнэсэн гээд олон сайхан амжилтаар шинэ оноо угтаж байна. Ирэх ондоо энэ амжилтаа улам ахиулан ажиллаарай” гэв.

 

Энэ үеэр МУ-ын Хөдөлмөрийн баатар ахмад тээвэрчин С.Дашцэрэн нийтийн тээврийн салбарт ажиллаж буй залуустаа алтан сургаалиа хайрлаж, хамт олонтойгоо эвтэй найрсаг байж, ажилдаа шамдан ажиллавал хүн бүр амжилтанд хүрдэг юм  шүү гэдгийг онцлон захисан юм. Ажил үйлс, амжилт бүтээлээрээ хамт олноо манлайлсан дараах ажилтнуудад ЗТЯ, нийслэл, дүүрэг, нийтийн тээврийн салбарын шагналыг гардууллаа.  

 

             
 

БАЙГУУЛЛАГЫН 2018 ОНЫ ШИЛДЭГ АЖИЛТНУУД

   
             
 

Д/д

Ажилтны нэр

Албан тушаал

Алба хэсэг

Нэр дэвшсэн шагналын нэр

Тайлбар

 

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын шагнал Хүндэт өргөмжлөл

 

1

Доржийн Баатархүү

Ахлах нягтлан

1-р бааз

Ажлын үзүүлэлтээр

Хүндэт өргөмжлөл

 

2

Батхуягийн Эрдэнэцэцэг

Шалгах механик

2-р бааз

Ажлын үзүүлэлтээр

Хүндэт өргөмжлөл

 

3

Жанчилын Нансал

Сэлбэгийн нярав

Ажлын үзүүлэлтээр

Хүндэт өргөмжлөл

 

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын шагнал Хүндэт тэмдэг

 

4

Бярваагийн Шүрэнцэцэг

Токарьчин

2-р бааз

Ажлын үзүүлэлтээр

Хүндэт тэмдэг

 

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын шагнал Хүндэт үнэмлэх

 

5

Надмидын Гүррагчаа

Жолооч

2-р бааз

Ажлын үзүүлэлтээр

Хүндэт үнэмлэх

 

6

Хумбагарын Дэнсмаа

Шалгагч

Ажлын үзүүлэлтээр

Хүндэт үнэмлэх

 

7

Хүрэлбаатарын Энхжаргал

ТДС-ын цахилгаанчин

Ажлын үзүүлэлтээр

Хүндэт үнэмлэх

 

Зам тээврийн яамны жуух

 

8

Дагвадоржийн Түмэндэмбэрэл

Шалгагч

1-р бааз

Ажлын үзүүлэлтээр

Жуух

 

Цагдаагийн ерөнхий газар

 

9

Бараадуузын Балхүү

Жолооч

1-р бааз

Ажлын үзүүлэлтээр

Осолгүй манлай жолооч

             
             
             
             
 

Хэлтсийн шилдэг ажилтнууд

 

1

Долгорсүрэн

ТҮА

2-р баазын ээлжийн инженер

Ажлын үзүүлэлтээр

 

 

2

Чинбатын Алтангэрэл

ТТА

1-р баазын засварын инженер

Ажлын үзүүлэлтээр

 

 

3

Журнайн Бадамцэцэг

ЗУХНХ

1-р баазын архив, бичиг хэргийн ажилтан

Ажлын үзүүлэлтээр

Орохгүй

 

4

Маамхүүгийн Өнөрбаяр

СБХ

2-р баазын ахлах нягтлан бодогч

Ажлын үзүүлэлтээр

Орохгүй

 

5

Сэрдамбын Батцэнгэл

ДХШХ

Дотоод хяналтын ажилтан

Ажлын үзүүлэлтээр

 

 

 

 

“ЭВ НЭГДЭЛ” ҮЭХ-НООС ШАГНАЛ ГАРДСАН АЖИЛЧИД

 

Д/д

 

Овог

Нэр

Зам тээврийн яамны жуух

1

Зорчигч тээврийн нэгтгэлийн хуулийн зөвлөх

Цэнд-Аюушийн Баясгалан

Ажлын үзүүлэлтээр

Тэргүүний залуу инженер

2

1-р баазын ээлжийн инженер

Баянжаргалын Мөнхсүлд

Ажлын үзүүлэлтээр

3

2-р баазын хэсгийн дарга

Нэргүйн Баярсайхан

Ажлын үзүүлэлтээр

Тэргүүний залуу алтан медаль

4

Зорчигч тээврийн нэгтгэлийн тооцооны нягтлан бодогч

Дүйнхэрийн Энх-Амгалан

Ажлын үзүүлэлтээр

5

2-р баазын хангамжийн менежер

Батмөнхийн Ренчинбат

Ажлын үзүүлэлтээр

Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч

6

1-р баазын засварчин

Нямдоржийн Ганзориг

Ажлын үзүүлэлтээр

7

1-р баазын засварчин

Нацагдоржийн Раднаабазар

Ажлын үзүүлэлтээр

8

1-р баазын жолооч

Найдансүрэнгийн Саруулсайхан

Ажлын үзүүлэлтээр

Хөдөлмөрийн алдар

9

1-р баазын жолооч

Мягмарсүрэнгийн Батжаргал

Ажлын үзүүлэлтээр

10

1-р баазын жолооч

Баярсайханы Эрдэнэсүх

Ажлын үзүүлэлтээр

11

1-р баазын жолооч

Батбаярын Жанлав

Ажлын үзүүлэлтээр

12

1-р баазын жолооч

Нэргүйн Ганхуяг

Ажлын үзүүлэлтээр

13

1-р баазын жолооч

Энхтайваны Бямбасүрэн

Ажлын үзүүлэлтээр

14

1-р баазын жолооч

Чулууны Чинзориг

Ажлын үзүүлэлтээр

15

1-р баазын шалгагч

Энхболдын Долгор

Ажлын үзүүлэлтээр

16

2-р баазын цахилгаанчин

Энхбаатарын Батбаатар

Ажлын үзүүлэлтээр

17

Контактын сүлжээний машины жолооч

Бадралсайханы Аюуш

Ажлын үзүүлэлтээр

18

2-р баазын троллейбусны жолооч

Лувсанцэрэнгийн Түмэн

Ажлын үзүүлэлтээр

  

 

2018 ОНЫ ШИНЭ ЖИЛЭЭР ӨВЛИЙН ӨВГӨНИЙ

БЭЛЭГ АВСАН АЖИЛЧИД

     
     

Д/д

Албан тушаал

Овог нэр

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ахмад настан

1

МУ-ын Хөдөлмөрийн баатар

Сэрсэнжавын Дашцэрэн

2

МУ-ын Хөдөлмөрийн баатар

Шагдарын          Дашцэрэн

Зорчигч тээврийн нэгтгэлийн

3

Ахлах хуулийн зөвлөх

Бямбаагийн Баатарпүрэв

4

Ерөнхий механик

Шаравын Цэрэндагва

5

Сэлбэгийн нярав

Зинэмидэрийн Хүрэлбаатар

6

Сургалтын багш

Доржчончоогийн Нэргүй 

1-р баазын

7

Токарьчин

Очиржавын Алгаа

8

4-р хэсгийн жолооч

Баасангийн Дэлгэрдалай

9

2-р хэсгийн жолооч

Шинэзуны Батбаяр

10

Засварчин

Жаргалсайханы Батсүрэн

11

Ээлжийн инженер

Батболдын Батбаяр

2-р баазын

12

3-р хэсгийн жолооч

Чулуунбатын Алтангэрэл

13

Засварчин

Ганбатын Уранбат

14

Нягтлан бодогч

Чалхаасүрэнгийн Цэцэгээ

15

ТДС-ийн цахилгаанчин

Хорлоогийн Мядагбаатар

16

Шалгагч

Дашнямын Тунгалаг

 

Page 5 of 49

Манай facebook хуудсаар зочлоорой

Go to top