шилэн данс

 Энд өргөдөл гомдол
   хүлээн авч байна.
 

Эрхэмлэх үнэт зүйл

Манай байгууллагын эрхэмлэх үнэт зүйл бол тус байгуулагад ажиллаж буй нийт ажилтан, ахмад үе, тэдний бий болгож бүтээсэн соёл байгууллага хамт олон . . .

Дэлгэрэнгүй...

Үйл ажиллагааны ил тод байдал

Орон нутгийн өмчийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах зорилгоор төсвийн удирдлагыг хэрэгжүүлэх шийдвэр, үйл ажиллагаа ил тод . . .

Дэлгэрэнгүй...

Худалдан авах ажиллагаа

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангахтай холбогдсон  . . .

Дэлгэрэнгүй...

Ажлын байр

Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас . . .

Дэлгэрэнгүй...

Мэдээ мэдээлэл

“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын 1, 2 дугаар баазын 589 жолооч шалгагч нар “Эерэг хандлага, харилцааны соёл” сургалтанд хамрагдлаа. Сургалтыг “Эерэг тэмүүлэл” НҮТББ-ын сургагч багш Н.Энхбаатар удирдан явуулсан. Тэрбээр “Хүн юу бодож санана тэр бүхэн биелэлээ олдог. Тиймээс сайн сайхан бүхнийг бодож аливаа зүйлд хандах хандлагаа ямагт эерэг байлгахад анхаарах хэрэгтэй. Бусад хүн уурлаж байсан ч тайван байж өөрийгөө захирч чаддаг хүн ямагт бусдаас илүү амжилтанд хүрдэг. Өглөө эртлэн  босож хэвшин, ямарч ажилд сэтгэл зүрхээ зориулан ажиллах хэрэгтэй. Замын түгжрэл, ажлын цагаасаа хоцрох, хүмүүстэй санал зөрөлдөх зэрэг олон шалтгаанаас болж зорчигчид бухимдсан байж болно. Гагцхүү бусдын бухимдлыг өөр дээрээ тусган авч болохгүй. Өнгөрсөн болон ирээдүйд болох зүйлсийн төлөө хий дэмий сэтгэл зүрхээ шаналган маш их зүйл бодсоор хүмүүс бид эрт хөгширдөг. Амьдрал, ажилд ямарч саад тохиолдсон тайван байж, бүхнийг уучилж сурах ёстой. Баярлалаа, хайртай , уучлаарай гэсэн 3 үгийг тогтмол хэлж сурах хэрэгтэй. Бусдад баярлалаа гэж хэлэхэд  танаас нэг ч төгрөг гарахгүй. Харин бусдад баяр бэлэглэнэ. Настай хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, жирэмсэн бүсгүйд туслах бүрт та өөртөө төдийгүй бусдад сайн сайхны үлгэр дууриал болно. Ээж ааваа хүүхэд дууриаж өсдөг шиг олон нийттэй харилцдаг хүмүүс бусадтай зөв харилцах юм бол нийгэм тэр чигээрээ өөрчлөгдөх боломж бүрдэнэ. Сэтгэл байвал  залуус нийлж олон хүний амьдралыг өөрчилж болдгийг та бид харсаар сонссоор байгаа. Бусдад байнга тусалж чадахгүй ч ил задгай хог, тамхины иш, шүлсээ  хаяхгүй байх нь иргэн бидний  нийгэмдээ, улсынхаа хөгжилд оруулж буй хамгийн том хувь нэмэр гэдгийг онцолсон. Энэхүү сургалтын дараа Замын хөдөлгөөний дүрмийн шинэ заалт,  замын хөдөлгөөний аюулгүй байдлын суурь ойлголтууд сэдвээр НТГ-аас 407 жолооч нарыг хамруулсан 4 удаагийн сургалт зохион байгууллаа.  

“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын 1 дүгээр баазын дөрвөн автобусанд нийтийн тээврийн хэрэгслээс ялгарч буй хорт утааг бууруулах БНСУ-ын “Серакомб” ХХК-д үйлдвэрлэгдсэн /DPF/ актив шүүлтүүрийг суурилуулсан. Энэхүү ажлын суурилуулалт, туршилтын явцтай танилцах уулзалт өнөөдөр боллоо. Уулзалтанд “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын удирдлагууд, НТГ, БНСУ-ын “Котра Улаанбаатар”, “Серакомб”, /DPF/  шүүлтүүрийг Монголд нэвтрүүлэх ажлыг хариуцсан “АМGG” ХХК-ний төлөөллүүд оролцсон. Уулзалтын үеэр агаарын бохирдлыг бууруулах технологи нэвтрүүлэх ажлыг дэмжин,  нийтийн тээврийн автобусанд хорт утааг бууруулах /DPF/ актив шүүлтүүрийг суурилуулахад хамтран ажиллаж, хуваарийн дагуу туршин, тодорхой хугацаанд хэмжилт хийж ажилласан нэгтгэлийн инженер техникийн ажилтнууд, засварчдад оролцогсод талархал илэрхийллээ. Туршилт судалгааны ажлын тайланг нэгдсэн үр дүн гарсны дараа танилцуулах юм. Мөн энэ үеэр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

 

“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ -ын удирдлагууд нийслэлийн иргэддээ үйлчилж буй жолооч, шалгагч нарын төлөөллийг хүлээн авч хүндэтгэл үзүүлэн, сар шинийн золголт хийлээ. НИХТ, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ -ын захирал Г.Төмөрбаатар “XVII жарны шороон гахай жилд “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ -ын хамт олон элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байж, юу санасан 9 цагаан хүсэл нь сэтгэлчлэн бүтэхийн ерөөл өргөе. Өнөөдөр бид ахмад буурлуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэн сар шинийн золголт хийж байна. Хамт олны минь алтан шар зам өлзийтэй байг” гэв.

Тээвэрчдийн төлөөлөл “Ахмадуудаа хүлээн хүндэтгэл үзүүлэн, сар шинийн золголт хийж, үг сургаалийг нь сонсож байгаад баяртай байна. Үүрийн гэгээнээс, үдшийн бүрий хүртэл нийслэлийн иргэддээ соёлтой, шуурхай, үйлчилгээг үзүүлэхийн төлөө тээвэрчид бид ажилласаар ирсэн. Цаашид ч хичээн ажиллах  болно. Удирдлага, хамт олондоо баярлалаа” гэсэн юм. 

Сар шинийн баярыг угтан “Зорчигч тээврийн нэгтгэл”ОНӨААТҮГ-ын ажилтнууд нэгдсэн хуваарийн дагуу бүх нийтийн их цэвэрлэгээг хийж байна. Цэвэрлэгээний ажлын хүрээнд БММЗ, Зүрх-Уул, Хужирбулан, Офицеруудын ордон, Нарангийн голын автобусны эцсийн буудлын 10043м2 талбайн 44 шуудай хогийг 179  жолооч, шалгагч нар цэвэрлэн ачуулсан. 1-р баазын 150 автобус, 2-р баазын 120 автобус, троллейбусны гадна дотор угаалга цэвэрлэгээг хийж, дотор заалны эвдэрсэн бариул, эд зүйлсийг засаж сэлбэн суудлын бүрээсүүдийг угаалаа. Мөн нийт ажилтнууд нэгтгэлийн өрөө тасалгаа,  хурлын заал, баазын талбай,хөдөлгөөн удирдах төв, засвар үйлчилгээний станц, амралтын өрөөг угааж цэвэрлэж байна. 2019 оны 02 дугаар сарын 02, 03-ны өдрүүдэд нийт 285 жолооч,  101 шалгагч нар автобусны гадна дотор талыг дахин угааж цэвэрлэх юм.  

 

“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ 2018 оны ажлаа дүгнэж  “Үр дүнгийн хурал”-аа хийлээ. Үр дүнгийн хурлыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн захирал Г.Төмөрбаатар нээж үг хэлэн, өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж, ирэх оны  төлөвлөгөөгөө танилцуулан, цаашид хийх ажлаа хамт олонтойгоо  ярилцсан.

Баярын хурлын үеэр  ажлын  амжилтаараа  хамт олноо тэргүүлж

Төрийн дээд шагнал Хөдөлмөрийн хүндэт медаль,

 Зам тээврийн яамны “Тэргүүний ажилтан”

Зам тээврийн яамны  “Онц тээвэрчин” цол тэмдэг

Нийслэлийн 2018 оны Хөдөлмөрийн аварга

Нийслэлийн Тээврийн Газрын 2018 оны Хөдөлмөрийн  аварга

Зорчигч тээврийн нэгтгэлийн 2018 оны Хөдөлмөрийн аварга

Баазуудын 2018 оны аварга инженер, жолооч, засварчин

Үйлдвэрчний эвлэлийн шагнал, байгууллагын зардлаар гадаад, дотоодод аялах эрхийн бичгээр  шагнагдсан ажилчдад шагналыг  нь гардууллаа.

 

1.Нийслэлийн  2018 оны  Хөдөлмөрийн аварга жолооч

1-р баазын жолооч Түвчиндагвын Алтанбагана

Нийслэлийн  2018 оны  Хөдөлмөрийн аварга инженер

2-р баазын контактын сүлжээний мастер Батбазарын Баатарцогт

2.Нийслэлийн Тээврийн Газрын 2018 оны Хөдөлмөрийн  аварга жолооч

1-р баазын жолооч Ядамын Биндэръяа

3.Нийслэлийн Тээврийн Газрын 2018 оны Хөдөлмөрийн  аварга инженер

1-р баазын засварын инженер Чинбатын Алтангэрэл

4.Зорчигч тээврийн нэгтгэлийн 2018 оны Хөдөлмөрийн аварга жолооч

1-р баазын жолооч Дэнсмаагийн Очирбат

1-р баазын жолооч Батзулын Гандөш

5.1 дүгээр баазын 2018 оны аварга жолооч

1-р баазын жолооч Доржмаагийн Майбаяр

1-р баазын жолооч Баасангийн Дэлгэрдалай

1 дүгээр баазын залуу аварга жолооч

1-р баазын жолооч Баярсайханы Эрдэнэсүх

6.1 дүгээр баазын 2018 оны аварга инженер

1-р баазын Ээлжийн инженер Батболдын Батбаяр

7.1 дүгээр баазын 2018 оны аварга засварчин

1 дүгээр баазын засварчин Алтанчимэгийн Батбаатар

8.2 дугаар баазын 2018 оны аварга жолооч

2-р баазын жолооч Борхүүгийн Баасанжав

2-р баазын жолооч Батдоржийн Ганболд

9.2 дугаар баазын 2018 оны залуу аварга жолооч

2-р баазын жолооч Очирбатын Отгонбаяр

10.  2 дугаар баазын 2018 оны аварга инженер

2-р баазын Шалгах механик Гансүхийн Энхмэнд

11.  2  дугаар баазын 2018 оны аварга засварчин

1      дугаар баазын засварчин Цэцэгчулууны Сүхбаатар

Монгол Улсын Төрийн дээд шагнал /”Хөдөлмөрийн хүндэт” медаль/

               2 дугаар баазын жолооч Чойсүрэнгийн Эрдэнэ-Очир

Зам тээврийн яамны шагнал /Тэргүүний ажилтан/

1-р баазын шалгагч Дагвадоржийн Түмэндэмбэрэл

2-р баазын дарга Дашнямын Батбаяр

2-р баазын шалгагч Чагнаадоржийн Эрдэнэчимэг

Зам тээврийн яамны шагнал /Онц тээвэрчин/ цол тэмдэг

1-р баазын жолооч Дагвадоржийн Энхжаргал

1-р баазын жолооч Хүдэрийн Гэрэлт-Од

1-р баазын жолооч Жолоочийн Хангал

1-р баазын жолооч Цэрэндуламын Гансүх

2-р баазын жолооч Банзрагчийн Дамдинсүрэн

Зам тээврийн яамны шагнал / Жуух бичиг/

1-р баазын засварчин Маньдирын Мянганбуу

1-р баазын ахлах инженер Жигдэнгийн Батхүрэл

1-р баазын жолооч Буяннэмэхийн Энхбаяр

1-р баазын жолооч Цэрэнбатын Чинзориг

2-р баазын аж ахуйн жолооч Нямтайваны Эрдэнэдалай

2-р баазын Контактын сүлжээний засварчин Батмөнхийн Шинэбаяр

2-р баазын жолооч Аварзэдийн Энхбаатар

2-р баазын шалгагч Цэвэгмидийн Наранцэцэг

2-р баазын шалгагч Мөнхийн Цэвэлмаа

2-р баазын жолооч Сандагдоржийн Хадбаатар

Боловсролын яамны шагнал / Боловсролын тэргүүний ажилтан /

              Сургалтын албаны менежер Дэмбэрэлийн Энхтөр

Монголын Залуучуудын Холбооны шагнал “Хөдөлмөрийн Алдар” медалиар

   1-р баазын засварчин Пүрэвсүрэнгийн Хангайчингис

   1-р баазын засварчин Одгэрэлийн Цолмон

 

"Зорчигч тээврийн  нэгтгэл" ОНӨААТҮГ-ын 2017 оны ажлын  үзүүлэлтээр  шалгарч Гадаадад аялах “БАТЛАМЖ” гардаж авах  ажилчид

1-р баазын жолооч Түвчиндагвын Алтанбагана

2-р баазын контактын сүлжээний мастер Батбазарын Баатарцогт

1-р баазын жолооч Ядамын Биндэръяа

1-р баазын засварын инженер Чинбатын Алтангэрэл

1-р баазын жолооч Дэнсмаагийн Очирбат

1-р баазын жолооч Батзулын Гандөш

1-р баазын жолооч Доржмаагийн Майбаяр

1-р баазын жолооч Баасангийн Дэлгэрдалай

2-р баазын жолооч Борхүүгийн Баасанжав

2-р баазын жолооч Батдоржийн Ганболд

1-р баазын жолооч Баярсайханы Эрдэнэсүх

2-р баазын жолооч Очирбатын Отгонбаяр

1-р баазын Ээлжийн инженер Батболдын Батбаяр

2-р баазын Шалгах механик Гансүхийн Энхмэнд

2-р баазын засварчин Цэцэгчулууны Сүхбаатар

 

"Зорчигч тээврийн  нэгтгэл" ОНӨААТҮГ-ын 2018 оны ажлын  үзүүлэлтээр  шалгарч Дотоодод аялах “БАТЛАМЖ” гардаж авах  ажилчид

1-Р БААЗ

Алтанбагана Алтангэрэл     ТҮА     жолооч                                              ажлын үзүүлэлт

Баяндалай Түвдэнгарав      ТҮА     жолооч                                              ажлын үзүүлэлт

Хандсүрэн Ганзориг              ТҮА     жолооч                                               ажлын үзүүлэлт

Лэгжээмаа Лхагва-Очир       ТҮА     жолооч                                               ажлын үзүүлэлт

Санжсүрэн Батчулуун          ТҮА     жолооч                                               ажлын үзүүлэлт

Нямсүрэн Ганбат                  ТҮА     жолооч                                               ажлын үзүүлэлт

Энхсайхан Энхтүвшин         ТҮА     жолооч                                               ажлын үзүүлэлт

Мягмарсүрэн Батжаргал      ТҮА     жолооч                                               ажлын үзүүлэлт

Одгэрэл Цолмон                   ТТА     Автын засварчин                               ажлын үзүүлэлт

Раднаабазар Отгонжаргал ТТА     Тоног төхөөрөмжийн засварчин      ажлын үзүүлэлт

2-Р БААЗ

ДамдинсүрэнГантөмөр        ТҮА     Троллейбус жолооч                          ажлын үзүүлэлт

Дэлгэрдалай Эрдэнэбат      ТҮА     Троллейбус жолооч                          ажлын үзүүлэлт

Дүгэрхүү Баттогтох              ТҮА      Троллейбус жолооч                          ажлын үзүүлэлт

Эрдэнэцогт Эдуард              ТҮА     Угсраа автобусны жолооч               ажлын үзүүлэлт

Лантуу Жамсран                   ТҮА     Угсраа автобусны жолооч               ажлын үзүүлэлт

Сампил Хандсүрэн               ТҮА     Автобусны жолооч                           ажлын үзүүлэлт

Иванов Булганбаатар          ТҮА     Автобусны жолооч                           ажлын үзүүлэлт

Баттулга Дашдорж                ТҮА     Автобусны жолооч                           ажлын үзүүлэлт

Пүрвээ Ариунзол                   ТҮА     Автобусны жолооч                           ажлын үзүүлэлт

Дүгэрсүрэн Цэвээн-Очир     ТҮА     Автобусны жолооч                           ажлын үзүүлэлт

Эрдэнэсайхан Баяндалай   ТҮА     Автобусны жолооч                           ажлын үзүүлэлт

 

Зам тээврийн яамны шагнал /Тэргүүний ажилтан/

2 дугаар баазын ахмад настан Түмэнжаргалын Янжмаа

Зам тээврийн яамны шагнал / Жуух бичиг/

12.  2-р баазын жолооч Сүрэнжавын Батцоож

13.  2-р баазын жолооч Мандалины Нямхүү

Монголын Залуучуудын Холбооны шагнал Хөдөлмөрийн Алдар медалиар

              1-р баазын засварчин Раднаабазарын Отгонжаргал

              1-р баазын засварчин Балжиржанцангийн Батжаргал

              1-р баазын засварчин Жаргалсайханы Батсүрэн

              1-р баазын жолооч Рэнцэн-Одпорой Надмидсүрэн

              1-р баазын жолооч Буянжаргалын Гандөш

              1-р баазын жолооч Төмөрийн Эрдэнэбат

              1-р баазын жолооч Хомбоодой Гантулга

              2-р баазын засварчин Эрдэнэхуягийн Энхтайван

              2-р баазын шалгагч Ганбатын Мөнхтуяа

Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч шагналаар:

              “Зорчигч тээврийн нэгтгэл” Сургалтын багш Доржчончоогийн Нэргүй

              2-р баазын засварын инженер Тулгаагийн Энхсаруул

“Тэргүүний залуу инженер”-ээр

              2-р баазын ээлжийн инженер Хишигцэрэнгийн Долгорсүрэн

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Page 4 of 49

Манай facebook хуудсаар зочлоорой

Go to top