шилэн данс

 Энд өргөдөл гомдол
   хүлээн авч байна.
 

Эрхэмлэх үнэт зүйл

Манай байгууллагын эрхэмлэх үнэт зүйл бол тус байгуулагад ажиллаж буй нийт ажилтан, ахмад үе, тэдний бий болгож бүтээсэн соёл байгууллага хамт олон . . .

Дэлгэрэнгүй...

Үйл ажиллагааны ил тод байдал

Орон нутгийн өмчийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах зорилгоор төсвийн удирдлагыг хэрэгжүүлэх шийдвэр, үйл ажиллагаа ил тод . . .

Дэлгэрэнгүй...

Худалдан авах ажиллагаа

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангахтай холбогдсон  . . .

Дэлгэрэнгүй...

Ажлын байр

Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас . . .

Дэлгэрэнгүй...

Мэдээ мэдээлэл

“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ 2017 оны ажлаа дүгнэж  “Үр дүнгийн хурал”-аа хийлээ. Үр дүнгийн хуралд Нийслэлийн тээврийн газрын Орлогч дарга О.Булгаа, Орлогч дарга Г.Доржпалам нар хүрэлцэн ирж “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ыг “Монгол улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл  ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэн, байгууллагын удирдлага менежмент, материаллаг баазыг сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, шинэ техник технологийг нэвтрүүлэн,  үйлчилгээний соёлыг дээшлүүлж, нийслэлийн бүтээн байгуулалт, тохижилтонд хувь нэмрийг оруулсныг үнэлж  Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний салбарын 2017 оны “Тэргүүний  байгууллага”-аар шалгарсныг танилцуулан захирал Г.Төмөрбаатарт өргөмжлөлийг гардууллаа.

 НИХТ, “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн захирал Г.Төмөрбаатар өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж, ирэх оны  төлөвлөгөөгөө танилцуулан, цаашид хийх ажлаа хамт олонтойгоо  ярилцсан.

Баярын хурлын үеэр  ажлын  амжилтаараа  хамт олноо тэргүүлж

Төрийн дээд шагнал Хөдөлмөрийн хүндэт медаль,

 Зам тээврийн яамны шагнал Онц тээвэрчин цол тэмдэг

Нийслэлийн 2017 оны Хөдөлмөрийн аварга

Нийслэлийн Тээврийн Газрын 2017 оны Хөдөлмөрийн  аварга

Зорчигч тээврийн нэгтгэлийн 2017 оны Хөдөлмөрийн аварга

Баазуудын 2017 оны аварга инженер, жолооч, засварчин

Үйлдвэрчний эвлэлийн шагнал, байгууллагын зардлаар гадаад, дотоодод аялах эрхийн бичиг  шагнагдсан ажилчдад шагналыг  нь гардууллаа. Мөн

 “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ1 дүгээр бааз “Хөдөлмөрч” хамт олон

“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ2 дугаар бааз  “Бүтээлч” хамт олон

“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ3 дугаар бааз  “Сайн үйлстэн” хамт олноор тодорсон өргөмжлөлийг  гардуулав.  

Хурлын төгсгөлд  ЗТН-ийн захирал Г.Төмөрбаатар хамт олондоо Сар шинэдээ сайхан шинэлэхийг ерөөн, өнгөрсөн оны амжилтаа бататган, шинэ ондоо ажлаа  улам эрчимжүүлэн ажиллахыг үүрэг болголоо. 

 

 

 

 

 

Сар шинийн баярт зориулсан “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн хүчит 32 бөхийн барилдаан боллоо. Барилдааныг НИХТ, “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн захирал Г.Төмөрбаатар нээж үг хэлэв. Урилгаар МУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн, улсын тонж манлай засуул Д.Цогзол, МУ-ын гавьяат жүжигчин, уртын дууч, улсын  засуул Б.Мөнхбаатар, ЗТН-ийн бөх МУ-ын заан Н.Жаргалбаяр, МУ-ын харцага О.Хангай, МУ-ын начин Н.Мөнхжаргал нар оролцсон.

Барилдаанд аймгийн начин 2, сумын заан 11, сумын начин 2 бөх оролцсон нь барилдааныг өрсөлдөөнтэй болголоо. Шөвгийн 4-т аймгийн начин С.Цогтсүмбэр,  аймгийн начин Б.Мөнхбаяр,  сумын заан Л.Буян-Орших, сумын заан Б.Эрдэнэлхагва  нар үлдснээс Дорнод аймгийн Халх гол сумын харьяат аймгийн начин С.Цогтсүмбэр түрүүлж, Увс аймгийн Ховд сумын харьяат 2 дугаар баазын бөх сумын заан  Л.Буян-Орших үзүүрлэлээ.  “Уран барилдаан”-ы шагналыг Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос 2 дугаар баазын бөх сумын заан Б.Төрбатад гардууллаа. 

 

“Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн “Нарны зам” сургалтын төв, Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтан, хуулийнхан хамтран 123 инженер техникийн ажилтан, засварчдад сургалт зохион байгууллаа. Сургалтаар “Зөрчлийн тухай хууль”, байгууллагын дотоод журам,  ажлын байрны эмх цэгц зохион байгуулалт, аюулгүй ажиллагаа,  хамгаалах хувцасны хэрэглээ, гар багажтай ажиллах үеийн  аюулгүй ажиллагааны заавар зэрэг сэдвээр хичээл заасан. Дараа нь үйлчилгээний 11 ажилтанд “Харилцаа хандлага ёс зүй”, “Үйлчилгээг хэрхэн сайжруулах вэ” сэдвүүдээр заавар зөвлөмж өгөв.

Ажилчдыг мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх ажлын хүрээнд Монголын авто тээвэрчдийн нэгдсэн холбоо, Зам тээврийн ажиллагсадын мэргэжлийн боловсролын институтын  “Удирдах ажилтан  тээвэр зохион байгуулагч”-ийн мэргэшүүлэх сургалтанд нэгтгэлийн 8 ажилтанг хамруулсан. Тээвэрлэлт зохион байгуулах бэлтгэл ажил, Тээвэрлэлт логистикийн үйл ажиллагаа, тээврийн хяналт сэдвээр 10 хоногийн мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан ажилтнуудад нэгтгэлийн сургалтын албаны дарга Б.Төөрүүл гэрчилгээг нь гардуулсан юм.

 

 

“Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн “Нарны зам” сургалтын төв, Замын цагдаагийн албатай хамтран “Нийтийн тээвэр хөдөлгөөний аюулгүй байдал” сургалт зохион байгууллаа. Сургалтыг Замын цагдаагийн албаны Замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн цагдаагийн ахлах дэслэгч Д.Төрбат удирдан явуулав.

Сургалтанд “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн инженер техникийн ажилтнууд, хэсгийн дарга нар хамрагдсан юм. Энэ үеэр өнгөрсөн онд нийтийн тээврийн хэрэгслээр гаргасан зам тээврийн осол, зөрчлийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, анхааруулга зөвлөмж өгсөн. Мөн Зөрчлийн тухай хуулийн нийтийн тээврийн жолооч нарт холбогдох үндсэн гол заалтууд, жолоочийн зөрчлийн оноог хэрхэн тооцох, ямар тохиолдолд хэдийг хасаж байгааг танилцуулсан.  

Нийтийн тээврийн жолооч нар  мөргөлдөх, шон мөргөх, явган зорчигч мөргөх, унагах осол гаргадаг. 2016 онтой харьцуулахад тооны хувьд бууралттай байгаа ч замын хөдөлгөөний дүрмийг баримтлаагүйгээс гарах сөрөг үр дагавар асар их байдгийг сануулсан. Хөдөлгөөний үед гар утсаар ярих, хамгаалалтын бүс хэрэглэхгүй байх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, гэрэл дохио зөрчих, хурд хэтрүүлэх, байрлах явах тэмдэг тэмдэглэл зөрчих, бүрэн бус техниктэй замын хөдөлгөөнд оролцохыг хатуу хориглодог гэдгийг онцгойлон анхааруулсан юм. 

“Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн 1 дүгээр баазын 2 -р хэсгийн хамт олноос “Өглөөний цай” арга хэмжээ зохион байгууллаа. Арга хэмжээний хүрээнд өглөө А-гаар гарч буй жолооч нарт жимсний халуун жүүс, цай өгч, эмч даралтыг нь үзэн, эмийн санг нь шалгаж, эрүүл мэндийн зөвлөгөө өгөв.  Арга хэмжээнд   Техник технологи бодлого төлөвлөлтийн хэлтэс, Тээвэрлэлт үйлчилгээ бодлого төлөвлөлтийн хэлтсийн нийт 193 ажилтан хамрагдсан.

Энэ үеэр шалгах механикууд шугаманд гарч буй автобусны техникийн аюулгүй байдлыг шалган, ээлжийн инженерүүд нийтийн тээврийн стандартыг хэрэгжүүлж ажиллахыг жолооч нарт зөвлөн үйлчилгээнд гаргасан юм.

  

 

Page 1 of 25

Санал асуулга

Та манай үйлчилгээний чанарт үнэлгээ өгнө үү

Дунд - 17.7%
Муу - 15.9%
Маш сайн - 9.7%
Сайн - 23.9%
Маш муу - 15.9%

Total votes: 113
The voting for this poll has ended on: December 31, 2015

Манай facebook хуудсаар зочлоорой

Go to top